УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: Иргэд эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн үйлчилгээ авахад 3-5 удаа биечлэн очдог байдлыг хална

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан " Улсын бүртгэл дээр эд хөрөнгийн улсын бүртгэл, газар барьцаалбал, барьцааны гэрээ гэхчилэн  есөн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Иргэн энэ үйлчилгээнүүдийг авахын тулд 3-5 удаа биечлэн очдог. Энэ асуудлыг шийдэхийн тулд өгөгдөлд суурилсан, цахим тогтолцоон шилжүүлнэ. Жишээлбэл, барьцаалбарыг бүртгэхэд зургаан шат дамжлагатай байна. Нэг удаа хүсэлтээ гаргаад, цахимаар боловсруулаад үйлчилгээг авдаг болно" гэв.

Мөн ирэх долоо хоногоос эхлэн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан албан хаагчдыг дүүргүүдэд, иргэдэд хүрч ажиллууллах тогтолцоо руу шилжиж байгаа. Эд хөрөнгөө залилуулсан, шүүхийн шийдвэрээр авч чадахгүй байгаа, төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй гэх мэт санал гомдол өдөрт 60-80 мянга ирдэг байна. Ийм байхад шийдвэрлэх албан хаагчид нэг байшинд суугаадс байж болохгүй" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button