Ж.Чинбүрэн: Дэлхийн чиг хандлага амьгүй донорын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрхтэн шилжүүлэх асуудал өмнө нь Донорын тухай хууль дотор явж ирсэн. Гэтэл цусаа өгөх, эрхтэн шилжүүлэх огт өөр шүү дээ. Тиймээс бие даасан хуультай байх нь маш чухал. Одоогоор цусын чөмөг шилжүүлэн суулгахаар донор хүлээж буй 1400 гаруй хүний амь нас хөндөгдөж байна. Дэлхийн чиг хандлага амьд хүнээс эрхтэн шилжүүлэхээс илүүтэй амьгүй донорын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулжах нь чухал" гэлээ.
Хуулийн төсөл амьд донор 21 дээш настай байхаар тусгажээ. Харин амьгүй донор насны хязгааргүй бөгөөд тархины үхжилт нь буцаж сэргэхгүй болсон гэдгийг мэргэжлийн баг тогтоосон байх ёстой аж. Арын гэр гурван хүнээс зөвшөөрөл авах зохицуулалт оруулжээ. Мөн амьд сэрүүн байхдаа донор болох зөвшөөрлөө өгч болно. Зөвхөн журмаар биш тухайлан хуульчилж өгснөөр энэххүү албанд ажилалж байгаа хүмүүс хэрэгт орохгүй байх эрх зүйн орчин болно гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Түүнчлэн уг хуулийн төсөлд эрхтэн шилжүүлэх суулгах асуудал хариуцсан үндэсний төв буюу нэгдсэн удирдлагын тогтолцоотой байхаар тсугаад буй. Одоогоор Монголд элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эрхэлж буй дөрөв, бөөр шилжүүлэн суулгаж байгаа зургаан эмнэлэг байна.
Д.ХАДААН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьтай хүнийг амьгүй болгож донордох аюултай байгаа.Иймээс үүнийг газар авхуулах,дэлгэрүүлэх боломжгүй.Тухайн хүн амьд,сэрүүн цагтаа зөвөөрсөн байх ёстой.
Дутуу алах хүний тоог нэмнэ гэсэн үг үү??
Delhii humuusiin ed erhteng huuli busaar hulgaildaggui. Mongolchuud odoo ta nart itgehee bolison baih. Yadaj shuuheer shiitgesen bol bas emch nar n joohon daruuhan baisan bol humuusiin itgel sergeh baisan baih. odoo bol neg hesegtee sergehgui.
элэгний донорын хувьд гэхэд л заавал төрөл садангийн хүн гдгээр маш олон хүн орж чадахгүй хайж бгааг зохицуулмаар бна.... хоорондоо хатуу гэрээ хийгээд болно гдгийг зөвшөөрөх хэрэгтэй.............
Hen tanihgui hund erhtnee hatuu gereegeer ogoh ve dee. Bugd l eruul menddee ertnees anhaartsgaaya.