НИЙГЭМ

М.Азбаяр "BC.Game" багт зээлээр тоглохоор боллоо

The MongolZ баг "PassionUA" багт зээлээр тоглуулж байсан Азбаяр буюу Senzu "BC.Game" баг руу шилжиж тоглохоор болжээ. Ингэснээр М.Азбаяр “CS”-ийн хамгийн агуу тоглогч хэмээгддэг “s1mple”-ийн “BC Game” багт тоглохоор болж байна.

"BC.Game" баг нь саяхан болж өнгөрсөн PGL Bucharest тэмцээнд хэсгийн шатнаасаа гарч чадалгүй хасагдсан бөгөөд удахгүй болох IEM Cologne Major тэмцээнд шалгарч чадаагүй тааруухан амжилтуудыг үзүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор багийн өмнөх бүрэлдэхүүнд байсан MUTiRiS болон aragornN нарыг хангалтгүй үзүүлэлттэй гэх шалтгаанаар багаас хассан аж.

Senzu‑ийн хувьд энэ оны хоёрдугаар сараас хойш Passion UA багт тоглож, 1.21 rating үзүүлэн багийнхаа хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч болж байсан ч багийн амжилт хангалтгүй байсан юм. "BC.Game" багийн туслах дасгалжуулагч ScrunK дараагийн хоёр тэмцээнд stand‑in болон багийн ахлагчаар оролцох бөгөөд IEM Cologne Major‑ийн дараа үндсэн бүрэлдэхүүнээ бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр тэд IEM Atlanta болон CS Asia Championships тэмцээнүүдэд дараах бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

  • s1mple
  • electroNic
  • krazy
  • Senzu
  • ScrunK (stand‑in)
  • Coach: TaZ

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button