Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН дахь Ерөнхийлөгчийн БЭТ буюу Монгол төрийн ЗБ Я.Содбаатар

Ууган намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноосоо хойш угсруулан хоёр ч Засгийн газар огцруулчихаад байгаа этгээд бол Я.Содбаатар. Тэрбээр 2024 оны долоодугаар сарын 5-нд МАН-ын генсекээр томилогдсон байдаг. Хоёр жил хүрэхгүй хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын кабинетыг "татан буулгачихаад", гурав дахийг нь Н.Учралаар тэргүүтэй "угсарчихаад" буй.

Түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэдгийг хэнбугай ч хэлүүлэлтгүй мэднэ. Нам бус байх ёстой Төрийн тэргүүний МАН дахь онцгой Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг нь ч цаг хугацаа өнгөрөх тусам ил болж байна. Угаас дотоод хагарлаа дарж ядаж буй тус намыг улам бутаргаж буй нь ах нарын фракц. Энэ байдалд нь дургүйлхсэн намын гишүүд, улстөрчид ил цаг хэлэх боллоо.

Монголын өнөөгийн улс төрийг авч үзье гэвэл 30 жилээр хэмжинэ. Үүний 20 жилийг нь Я.Содбаатар хамт бүтээлцэв. Гэхдээ бүтээсэн өв, байгуулсан гавьяа гэхээс илүү "цүнхэлсэн" тендер, төсөв л яригддаг нь нууц биш. Түүний төрөөс "цүнхэлсэн" хөрөнгө, түмнээс хулгайлсан боломжуудын талаар үргэлжлүүлэн хүргэе.

Я.Содбаатарын төрд үрслүүлсэн "ургийн мод"

Доорх хэсэгт гарах олон нэрсийн ойлгомжтой байдлыг хангах үүднээс Я.Содбаатарын ургийн модны учир холбоосыг энд сийрүүлье. Уг жагсаалтыг мэдээж төрсөн ах Я.Сод-Эрдэнэ нь тэргүүлнэ. Өөрийг нь УИХ-ын гишүүн болохтой зэрэгцээд ах нь Хөгжлийн банкны дэд захирал болж, 2022 он хүртэл ажилласан. Харин Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяа 2016 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн байдаг. Р.Сарантуяагийн дүү нь Р.Отгонбаяр.

Мөн төрсөн дүү Я.Содчимэг 2021 оны үед ЭТТ-д Санхүүгийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байв. Харин бага дүү Я.Содсоёмбо нь ХХААХҮЯ-ны харьяа газар болох Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө авсан байдаг, 2018 онд. Энэ нь цаг хугацааны хувьд Я. Содбаатарын ЖДҮ-гийн зээл авсан онц цагтай мөргөлдөж буй.

Эргэн сануулахад, тэрбээр өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий “Эпота Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК -иудаар дамжуулан 2017, 2018 онд хоёр удаагийн зээллэгээр нийт хоёр тэрбум төгрөгийн зээл авсан билээ.

Түүнчлэн ЦЕГ-ын дэд дарга, Бригадын генерал О.Ганбатыг түүний хууль хүчний байгууллагад "суулгасан моддын" нэг гэдгийг өвөрхангайнхан ярих юм билээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хэв журмын цагдаас ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2017-2021 онд тус аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байв. Түүнийг өсөж дэвжихэд Я.Содбаатарын дэмжлэг чамгүй байсан гэх. Тэд нэг нутгийнх аж. Я.Содбаатар 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийг төгссөн. Өвөрхангай бол түүний улстөрчийнхөө хувьд "усалдаг" тойрог нь, бизнес, өмч хөрөнгөө "хадгалдаг" найдвартай газар нь.

Зэс эрдэнийн хувиас завшсан нь

Өмнөх нийтлэлдээ "Монголын төрд нүүрлэсэн "хулгай" болгонтой Я.Содбаатар нэр холбогдож ирсэн гэхэд хилсдэхгүй" хэмээн бичсэн нь зүгээр ч нэг үг биш юм. Түүний бас нэгэн баялагийн хулгай, иргэдийн боломжийг булаасан өөр үйлдэл бол Зэс эрдэнийн хувиас завшсан явдал. Энэ асуудал түүнийг ЕТГ-ын газрын даргаар ажиллаж байхад нь ил болж дуулиан дэгдсэн.

2023 оны есдүгээр сарын 11-нд "Эрдэнэт" үйлдвэрийн ахмадууд Улаанаатар хотод ирэн хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ “Я.Содбаатар тэргүүтэй бүлэглэл бидний хувьцааг дээрэмдэж байна” хэмээгээд түүний ах Я.Сод-Эрдэнэ түүний найз Мөнхжаргал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Галсанням нарын зургийг үзүүлэн ярьсан байдаг. Орхон аймгийн 20 гаруй мянган иргэнд очих ёстой байсан 70 орчим тэрбум төгрөг "хулгайлагдсан" гэх асуудал эндээс гарч ирсэн.

"Зэс эрдэнийн хувь” бол "Эрдэнэт" ТӨҮГ-ийн овоолго хаягдал дээр ажилладаг компани. 30 хувийг Орхон аймгийн 24,500 иргэн, 70 хувийг “Бльюмон металс” ХХК эзэмшдэг аж. Харин Я.Содбаатар тус компанийн хувьцааг бусдаар дамжуулан эзэмшдэг , ашиг хүртдэг гэх мэдээлэл гараад удаж буй. Тэгвэл яаж гэдэг асуудал үүснэ.

Зэс эрдэнийн 70 хувийг эзэмшдэг “Бльюмон металс” ХХК -д 28 хувийг эзэмшдэг "Эрдэнэт коппер корпорэйшн" ХХК нь Я.Сор-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн дүү Р.Отгонбаярынх. Гэхдээ 2022 оноос цаасан дээрх эзэмшигчийн бүртгэл мэдээлэлд хөдөлгөөн орсон байгаа юм.

Тус компанид хувьцаа эзэмшдэг өөр нэг компан бол Занера Амани гэх Австрали эзэнтэй Сингапур компани. Я.Содбаатар өөрийн бусдаар дамжуулан эзэмшдэг хувьцаагаа тус компанид заржээ. Ингэхдээ мөн л өөрийн ах, түүний эхнэр, эхнэрийнх нь дүү зэрэг хамаарал бүхий хүмүүсийн дансыг ашиглан мөнгө авсан гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Тус мөнгөн дүн гурван тэрбумаар яригдана.

Ерөөс улс төрийн томчууд ХОМ зэрэгтээ өөрийн хөрөнгөө ядмагхан мэдүүлж, цаасан дээрх бүртгэлээ цэвэрхэн зохицуулачихаад төрийн мөнгөнөөс хувьдаа халаасалдаг арга улам нарийссаар.

Яагаад энэ ноцтой баялгийн хулгай болчихож байгаа юм бэ гэхээр Орхон аймгийн иргэд байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр”-тэй 20 жилийн хугацаатай гэрээ хийж, түүндээ үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит болмогцоо иргэдээс нүүрээ буруулж эхэлж. Ингээд баялгийн жинхэнэ эзэд ашгаа хүртэж чадахгүй байхад төрийн томчууд хувьцааг нь гадаад компанид дамлаж зараад, ашиг хүртээд сууж байна

Аргаа барсан иргэд хэвлэлийн хурал хийсэн нь тэр. Гэтэл өдгөө ч асуудал цэгцрээгүй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд хаяглан Төрийн ордны гадаа жагсаад хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Атал төр дүлий дүмбэ царайлсаар, төрийн "Ерөнхий зохион байгуулагч" Я.Содбаатар тэргүүтэн хараагүй мэт гүрийсээр л.

Эрдэнэтийн тендерүүдийг ингэж түүдэг

Я.Содбаатарыг Монголын улстөрчийн гуншин мэт болсон "Эрдэнэтийн тендерчин" гэх нэр бас дагалдана. Гэхдээ мөн л өөрөөсөө зайдуухан, ойрын хүмүүсийнхээ компаниар түүдэг аж. Нэг л жишээ дурдахад, түүний хамаарал бүхий “Нама-Оч” ХХК нь 2019 оны тавдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд таван удаагийн давтамжтайгаар нийт 1.9 тэрбум төгрөгийн ган хоолойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т худалдсан баримт байна. Тус компани түүний ах Я.Сод-Эрдэнэ болон эхнэр Р.Сарантуяа нарынх бөгөөд Я.Сод-Эрдэнийн 2016 оны хөрөнгө оруулгын мэдүүлгээр нотлогдож буй.

Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн явах үедээ төрд төрөл төрөгсдөө “шахдаг” байв. Одоо тэд нь ч хөлөө олж, эхнээсээ Хөгжлийн банкны хэрэг төвөгт орсон ч “мултарч” хоцроод нам гүмхэн байх болов. Гэхдээ Я.Содбаатарт өдгөө хамаатан садны гар хөл дутамгүй болсон. ЕТГ-ын дарга байхдаа, намын УЗ-ын гишүүний хувьд, Ерөнхийлөгчийн нэрээр данайлган төрд хийж буй томилгоо бүр нь түүнийг тохируулан дэмжих нь дамжиггүй.

Өмнөх нийтлэлийг дараах линкээс уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene bol uls tur bish shuud hulgaichiin asuudal bn

Зочин
Зочин

ene bol neg hunii bish buhel buten suljeenii asuudal yum bish uu

улнаас
улнаас

ЭТТ-д байгаа гсн шүү..................

Зочин
Зочин

110 saya usd bodiin. Ene l###r zuusun shdee

Зочин
Зочин

Himon Construction XXK giin Sunshine Villa khothon geel yvj ugnu shalgadag gazar ni chaddag ym bol shalgaachee

Boldoo
Boldoo

Himon Construction XXK giin Sunshine Villa khothon geel yvj ugnu shalgadag gazar ni chaddag ym bol shalgaachee

Зочин
Зочин

Ийм мэдээлэл үнэн бол маш ноцтой асуудал шүү

Зочин
Зочин

ene hervee unen bol arai denduu yum aa

Зочин
Зочин

Төрийн алба ийм байж болохгүй ээ

Зочин
Зочин

ard tumen uneheer yadarch bn shde iim yum bol

Зочин
Зочин

Баримттай бол хуулийн байгууллага шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

yagaad iim humuus dandaa deesh garдаг yum bol

Зочин
Зочин

Иргэдийн эрх ашиг хохирч байна даа

Зочин
Зочин

Ийм зүйлсээс болоод хүмүүс төрд итгэхээ больж байна

Зочин
Зочин

uneheer l ard tumnii omchiig idej uu gej bodogdoh yum

Зочин
Зочин

Хамаатан садангаа дэмждэг байдал хэтэрхий газар авсан

Зочин
Зочин

Төр цэвэр байх ёстой шүү дээ

Зочин
Зочин

ene asuudal deer yagaad hen ch hariu uguhgui bn

Зочин
Зочин

Иргэд дуугарахгүй бол ийм зүйл үргэлжилнэ

Зочин
Зочин

ard tumen bosoh tsag ni bolson yum bish uu

Зочин
Зочин

Ясны жинкэн авилгачин. Химоны Энхтөр тендер гүйцэтгэгч нь

Зочин
Зочин

Барилгын МБҮ-ээр Хөгжлийн банкнаас зээл авсан, Барилгын Химон, Автозамын Заабар гээд нийлж хулгайлдаг бөөн хулгайчуудыг АТГ шалгаж ажлаа хийгээч...

цолны
цолны

ЯНГУГ ОВОГТ ЭНЭ НӨХӨР ИХ Л ШУНАЛТАЙ ХҮН ЮМ БАЙНА ШҮҮ ЭНЭ ОВГИЙГ НЬ ТАЙЛБАРЛААЧ БНХАУ н ИРГЭНИЙ ҮР САД ЮМ БИШ ҮҮ? ЭРЛИЙҮ ХҮН БАЙНА ДАА

Зочин
Зочин

Шунал нь ихдээд амьдаараа бирд болчихсон хүн. Байнга хар хор хутгаж хүн хорлох муу юм хийсээр байгаад тэр муу сэтгэл нь нүүрэн дээр нь муруйгаад илэрчихсэн

Зочин
Зочин

МАН-н хамгийн шуналтай тeндeрчин. Эрдэнэтэд Батмөнх гээд гар хөлөө байршуулаад л тeндeр хусаад л сууж байдаг гар даа

Зочин
Зочин

Бодь группын 300 саяыг улс төрчдийн авилгалд зуучлан тарааж зохион байгуулсан хүн нь энэ Содбаатар нь тодорхой

Зочин
Зочин

Монголын 30 жилийн бохир улс төрд явсан, бүх зүйлийг бохир аргаар хийж сурсан улс төрчдөөс үлдээд байгаа сүүлчийн фракц нь Хүрэлсүхийн манандсан фракцын хэд болох Содбаатар Батцэцэг Ж.Энхбаяр Бямбацогт Баярцогт нар. Эд нар Монголын төрөөс бүр мөсөн зайлвал Монголын улс төр харьцангуй цэвэршинэ

Зочин
Зочин

Содбаатар бол ардын намын жинхэнэ дайсан бузар хулгайч

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

jinhene JDY iin hulgaich novsh gedgiig bvgd medne

Зочин
Зочин

Даавуун нохой.өөрийн бодолгү бумдбг долоодог хүн баян болдогижишээ

Зочин
Зочин

Хүний үйлдэл, сэтгэл eр нь гадаад төрх дээр нь илэрдэг байхаа

Zochin
Zochin

Hamgiin hun chanargui,hulgaich namiin gensek bolson,MAN duusaa.Huk, Uchral duusaa yin ylalt ve.

Зочин
Зочин

Сод бол Монгол төрийн хүнд Ачааг эр бяраар үүрч яваа.

Холбоотой мэдээ

Back to top button