НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Н.Учралд асуулт тавилаа

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайд Н.Учралд асуулга тавьж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг…Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд асуулт тавьж байна.

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна.

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1] болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2] ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичиг (цаашид “Эпштэйний хавтаст хэрэг” https://www.justice.gov/epstein гэх)-т шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна.

Энэхүү сэдэвтэй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье!Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ. [1] Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://www.justice.gov/epstein [2] Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын шинэчлэлийн хорооноос ил тод, нээлттэй хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://oversight.house.gov/.../oversight-committee.../ ***

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шүү тодруулах ёстой

Зочин
Зочин

Данхын дэмжиж тавьсан найрамдлын захирал бас бага насны эрэгтэй хүүхэд сонирхдог

Зочин
Зочин

ene teneg shorond oroogui bna uu?

Галч
Галч

Галч өөрөө ипштэйнтэй хамт Бэрхэд гуанзанд орж уурын зууханд охин ээлжлэн хүчиндсэн юм бишүү? Бас Оюутолгойгоос 20 сая доллар дарамталж аваад тв сувгууд, сайтуудыг худалдаж авсан биз дээ..

Зочин
Зочин
Reply to  Галч

Сайн уу Элбэгээ

Зочин
Зочин

Поп Учрал попорч л хариулна даа кк

Зочин
Зочин

Юун Учралд асуулга тавих вэ,хажууд байгаа байнга зөвлөгөө авдаг зөвлөх жонхуугаасаа л асуулдаа.

Зочин
Зочин

дүнкүү данх юу асууж бгаагаа өөрөө ойлгож бгаа боловуудаа

Зочин
Зочин

Данх ОО Эрдэнэ дэндүү юм үзээгүй, шалчигануур зан гаргаж бна доо, нохой 7.

Холбоотой мэдээ

Back to top button