ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусээр 170 хүн нас барж, 124 хүн эдгэрсэн байна

Өнөө өглөөний /2020.01.30/ шинэчлэгдсэн мэдээллээр коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан 7736 тохиолдол, сэжигтэй 12167 тохиолдол бүртгэгдсэн бол уг вирусээс шалтгаал 170 хүн нас барж, 124 хүн эдгэрсэн байна.

Харин манай Монгол Улсын хувьд өчигдөр оройны мэдээллээр коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Тодруулбал, сүүлийн 20 хоногийн хугацаанд нийт 36 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаар халдварт өвчин судлалын төвд 13 хүнийг тусгаарлаад байгаа аж. Сэрэмжлүүлгийн хугацаанд өндөр халуунтай 29 зорчигч улсын хилээр нэвтэрсний 14-ийнх нь онош үгүйсгэгдсэн байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button