СпортСПОРТ

Улсын арслан Ц.Бямба-Отгон ӨМӨЗО-ны 1024 бөхийн барилдааны шалбуур төрөлд үзүүрлэлээ

ӨМӨЗО-ын Альшаа аймагт энэ сарын 01-04-ний өдрүүдэд "Баатарчууд хундагат" хэмээх 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан болж Гиннесийн бүртгэлд тэмдэглүүлэх үйл ажиллагаа боллоо. Шалбуур бөхийн төрөлд Улсын арслан Ц.Бямба-Отгон ес даван үзүүрлэж, Улсын арслан Э.Оюунболд их шөвгийн дөрөвт, Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар шөвгийн наймд үлджээ.

Альшаа аймгийн захиргаа, Өвөрмонголын Бөхийн холбооноос тус наадамд Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллүүдийг оролцох урилгыг Өвөрмонголын Бөхийн холбооны тэргүүн Галаар уламжлуулан өнгөрсөн сард гардуулан өгсөн байна. Улмаар Монгол Улсыг төлөөлж Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 32 бөх зорин очиж зодоглосон юм.

Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх ₮100 сая, үзүүр бөх ₮40 сая, их шөвөг ₮20 сая, дунд шөвөг ₮15 сая , бага шөвгийн 16 бөхөд ₮7,8 сая, Монгол бөхийн барилдааны түрүү бөх ₮25 сая, үзүүр бөх ₮20 сая, их шөвгийн бөх ₮10 саяын байтай аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button