Гадаад мэдээДЭЛХИЙ

Instagram, Facebook платформыг залууст хор хөнөөл учруулдаг хэмээн шүүхэд өгч $3.7 тэрбумыг нэхэмжилжээ

АНУ-ын Нью Мексико муж даваа гарагт /2026.05.04/ “Meta” компанийг олон нийтэд төвөг учруулсан хэмээн зарлахыг шүүгчээс хүсжээ. Мөн тус компанийг 3.7 тэрбум ам.доллар төлж, Facebook, Instagram, WhatsApp платформууд дээрээ залуусыг хамгаалсан өөрчлөлт хийхийг тушаахыг шүүгчээс хүссэн байна.

Нью Мексико мужийн Ерөнхий прокурор Раул Торрез “Meta” компанийг залуу хэрэглэгчдийг донтуулах зорилготой платформуудаа хөгжүүлж, хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалж чадаагүй хэмээн буруутган шүүхэд өгсөн юм. Тус мужийн төлөөлж ажиллаж буй хуульч “Улс даяар хүүхдүүд тусламж гуйж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн хямрал үүсэж, үүнийг сошиал платформууд өдөөж байгаа гэдгийг гэрчийн мэдүүлгээс сонсох болно. Үүнийг засах хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард тангарагтны шүүх “Meta” компани Нью Мексико мужийн хэрэглэгчийг хамгаалах хуулийг зөрчсөн хэмээн үзэж 375 сая ам.долларыг нөхөн төлбөрт өгөхийг тушаасан юм. “Meta” тус шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн.

Харин одоогийн шүүх хурлаар “Meta” компани мужийн хуулийг зөрчиж, олон нийтэд төвөг учруулсан эсэхийг шийднэ. Уг хэргийг адил зарга үүсгэх гэсэн муж, хотын захиргаа, сургуулиуд анхааралтай ажиглаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАНАЙХ ХАМГИЙН ЗАДГАЙ ТАВЬСАН УЛС ШҮҮ ДЭЭ
МАНАЙХ ХАМГИЙН ЗАДГАЙ ТАВЬСАН УЛС ШҮҮ ДЭЭ

УЛС ТӨРЧИД ТРОЛЛ АРМИА БЭЛТГЭХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС БИШ ХҮҮХЭД ӨСВӨР НАСНЫХАНД УЧРУУЛАХ ЭРСДЭЛ ХАМААГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ТООХГҮЙ ЗАДГАЙ ТАВЬСАН УЛС МАНАЙХААС ӨӨР БАЙГАА ЮМ УУ?

Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei b#####i nuh

Зочин
Зочин

Etseg eh n hyanalt tavidaggui. ?

Холбоотой мэдээ

Back to top button