Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн М.Батчулуунд бүх насаараа хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарлаа
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн хэргийн гэм зэмийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэсэн. Шүүх хурлын эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулж дөнгөж сая шүүх хурлын шийдвэр гарлаа.
Гэмт хэрэгтэн М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж түүнд дараах ялыг өглөө. Тодруулбал, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзэж бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Улмаар М.Батчулуунд бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт найман жилийн, жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан хэрэгт бүх насаар хорих ял оноолоо.
Хуулийн заалт:
- Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар азтай шаарын новш вэ? Өөр хатуу хуулийн цээрлэл байхгүй юм уу???
ЁСТОЙ ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ЮМАА УЛСААР ТЭЖЭЭЛГЭЭД БЭЛЭН ХООЛ ШААГААД БООВОО ГАЧААЛДААД ХЭВТЧИХНЭЭ ОВОО ЛАЛАР ЮМАА НӨГӨӨ 16 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН АЛУУРЧИНТАЙ НЭГ КАМЕРТ ХОРИОД НЭГ НЬ АМЬД ҮЛДВЭЛ СУЛЛАНА ГЭЖ ХЭЛЭЭД ГОЛИДАТОРЫН ТУЛААН ХИЙЛГЭЧИХӨ ЭНЭ БОЛ ҮЗҮҮШТЭЙ ТУЛААН ШҮҮ
ялын зохих хэмжэнг эдэлсэн гээд магадлангаар орох уу