НИЙГЭМНийгэм мэдээ

Жирэмсэн эмэгтэйг, дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн шүүх хурал эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны 1 дүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн, шалгаж дуусжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Түүний гэм бурууг шүүх хурал тавдугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button