Улс төрийн мэдээ

Д.Цолмон: Иргэдийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Цолмон танилцуулсан юм. Үүнд,

УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашиг малтмалын ордод 16 ордод хамааруулсан. Эдгээрийн долоо нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсорн бөгөөд бусдынх нь тусгай зөвшөөлийг хувийн хэвшил эзэмшиж буй.

Стратегийн орд эзэмшигч “Таван Толгой”, “Өсөх зоос”, “Хангад Экспорэйшн”, “Ачит Ихт” компаниудын 34 хувийг төр эзэмших хэлцэлд хүрсэн бөгөөд 2026 оны сүүлээр гэхэд иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ. Хуримтлалын санд төрийн зэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум, мөн оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбумыг төвлөрүүлснийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн. Өгөөжийг тооцох нэгдсэн аргчлалгүй учраас зарим орд дээр харилцан адилгүй тооцох нөхцөл үүсэхээр байна. Иймд иргэдэд хүртээх өгөөжийг бодитой болгохын тулд хөрөнгө оруулагчдад ойлгомжтой нөхцөл бий болгох шаардлагын хүрээнд бие даасан хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгоод байна” гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ҮХ-ийн дагуу өгөөж гэх нэр ашиглахгүй шууд олборлолтын 34 хувийг хуримтлалын санд төвлөрүүл

Зочин
Зочин

ЗА ЁСТОЙ БАЯЖИХНЭЭ ХАЖУУ ХАШААНЫХАА ДУЛМААГ САЙХАН БАВНАА ПИАВАНД АЙМААР ДУРТАЙ ХОЁР ЛААЗ ПИАВ ӨГӨХӨД Л ГИЙНААД ЭХЭЛДЭГ ГОЁ ШОУДНАА ТӨР ЗАСАГТАА БАЯРАЛЛАА ГЯЛАЙЛАА

Зочин
Зочин

Бодит бус мөнгө.

Холбоотой мэдээ

Back to top button