Top StoriesУЛС ТӨР

С.Баярцогтын сүүлийн боломж

Эцэст нь О.Цогтгэрэл хүчгүй дарга гэдгээ тод харууллаа. Нам дахь албан тушаалын бялуугаа хуваахдаа эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйхэн фракцууддаа хуваариллаа. Тэр бүү хэл байгуулагдаад ганцхан хоносон "Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй жигүүр" хүртэл дэд даргын нэг суудалтай болов. Аль намраас хойш О.Цогтгэрэлийн гал тогоог барихаар МАН-тай тохироо хийсэн гэгдсэн С.Баярцогт генсекээр жинхлэгдэж, тохироо батжив.


-Хүчгүй О.Цогтгэрэл. Түүний сүүлчийн найдвар нь Х.Тэмүүжин-

О.Цогтгэрэл АН-ын түүхэнд байгаагүй дэмжлэгээр дарга болсон. Дээд шүүхэд ногоон гэрлээр бүртгэгдэж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нь ч нэгдмэл дүртэй харагдахаар хичээж намаржин явсан ч фракцаараа задарсан. О.Цогтгэрэл бутарснаа нэгтгэх гэж, өөрийгөө хүчтэй намын даргын имижтэй харагдуулахыг хүсэж, тэрссэн ч бүдэрлээ. Тэр өөрийн зүтгүүлсэн хүмүүсээр генсек, Бүлгийн даргаар томилж чадахааргүй хэмжээнд хүчгүйгээ, нам нь МАН-ын хамааралд байгааг харлаа, мэдэрлээ.

Сүүлд гэхэд, Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгээр бүлгийн даргаа томилъё хэмээн хуралдахад хойшлуулах саналыг Б.Пүрэвдорж гаргаж, 22 гишүүн дэмжсэн. Харин О.Цогтгэрэлийн талд буюу бүлгийн даргаа бушуу томилох саналд 18 гишүүн гараа өргөсөн. Эндээс ажвал О.Цогтгэрэл бүлгийнхээ цөөнхийг л зангидаж чаддаг намын дарга болох нь харагдана.

Алив намын даргыг хоёр багана түшдэг. ЕНБД, Бүлгийн дарга. ЕНБД-аараа аргагүйн эрхэнд С.Баярцогтыг томилсон гэж хэлж болно. Учир нь С.Баярцогтыг жинхлэх эсэхийг шийдэхээс өмнө бүлгийн даргаа томилж чадсан бол генсекээ өөрийнхөөрөө томилох хүч О.Цогтгэрэлийн гарт очих байсан. Гэтэл АН доторх МАН-ын, тэр дундаа Ерөнхийлөгчийн талынхны захиалгат завсарлага С.Баярцогтын томилгоог хүлээзнэх аяс руу хөтөлснөөр, Х.Тэмүүжинг бүлгийн дарга болгохын тулд С.Баярцогтын хүслийг гүйцээх барьцаанд орсон билээ. Одоо О.Цогтгэрэлийн сүүлийн найдвар нь Х.Тэмүүжин.

-Эргэн ирсэн С.Баярцогт О.Цогтгэрэлийн гал тогоог барих уу, базах уу-

С.Баярцогт бол АН хүчтэй байхад ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл Оюу Толгойд хамаарах хэргээр шалгагдаж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэдий ч Улсын дээд шүүхээс түүнийг цагаатгаснаар улс төрийн карьер нь зогсонги байдалд шилжсэн байдаг. Улмаар намар болсон "Оюутолгой"-н сонсголд чимдан баримт чирэн ирж, нэрээ бага ч атугай цэвэрлэх гэж хичээсэн. Гурван сард АН-ын дотоод сонгууль явагдах үеэр тэр Сэлэнгэ аймгийн АН-ын дарга болж, улс төрд эргэн ирэлтээ хийсэн. Үргэлжлүүлэн аль эртнээс бэлдсэн сценараар генсекийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, өчигдөр 66.3 хувиар жинхлэгдэв.

Өмнө нь нам доторх фракц бүрдээ найр тавьж, бялуугаа жигд хуваах техникийг Л.Гантөмөр ашиглаж, С.Баярцогт дэмнэж явсан. Одоо ч мөн адил сонгууль дуустал "бүүвэйлэх" аргаар О.Цогтгэрэлийн гал тогоог барих нь. Ингэж хэлсний учир нь тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би эв нэгдлийг хангаж ажиллана. Нам доторх бүх фракцуудтайгаа уулзаж, санал бодол, хүслийг хүлээн авч нэг чигт чиглүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ" гэв.

Мөн "С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж болзошгүй" хэмээн олонтоо бичигдэж, яригдсан агуулгад хариулт өглөө. Ингэхдээ "Би одоогоор Ерөнхийлөгчид дэвших талаар бодож үзээгүй байна. Өнөөдрийг хүртэл ЕНБД-аар жинхлэх эсэхээ мэдэхгүй байсан, хэдхэн минутын өмнө шийдэгдлээ. Манай намаас ямар ч хүн дэвшсэн ялдах байх тэр машиныг бий болгох ёстой. Тийм үйл ажиллагааг явуулж чаддаг баг бүрдүүлэх ёстой, сурталчилгааг хийж, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох ёстой. Чадна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээсэн юм.

С.Баярцогтын авлигач, хулгайчаараа дуудуулж, карьер нь шал арчиж явсан цаг саяхан. Тавин нас хэдийн давчхаад буй түүнд дахин ЕНБД болж, намынхаа цөмд менежер хийх боломж бараг л олдохгүй гэж хэлж болно. Энэ боломжоо чангахан атгаж, хэлсэн үгэндээ эзэн болж намаа ялуулахгүй бол улс төрийн тогооноос магад арчигдана.

С.Баярцогтын генсекээр жинхлэгдсэн, таван дэд дарга томилогдсон ҮБХ-ны хуралдааныг нэг дороос унших линк

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнхбаясгалан гэдэг эмэгтэй Баярцогт гарвал АН ялагдана гээд л байсан нээх инээчихсэн зогсож байхын. Хүний араншин гэж хөөрхий.

иргэн
иргэн

АН ингээд *нохойн замаар* оров оо,,,,хөөрхий, Баярцогт Оюутолгойг зарсан удахгүй Монголыг, Мануусыг зарна,

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  иргэн

Яг үнэн!

Зочин
Зочин
Reply to  иргэн

Үгүйдээ, хонгор мнь чи Оросын тавиул- Төвд банхарын троллууд чиний тархийг мөлчийтөл угаачихжээ !
Ямар ч бсан цаг хугацаа харуулнаа, Баярцогт,Тэмүүжин хоёр гар нийлээд ажиллавал Монголд хэрэгтэй л байх, харин тэгж чадахымуу, үгүй юү ?!

Зочин
Зочин

АН дотроо эвтэй байж чадахгүй байж улс удирдана гэхэд хэцүү

Зочин
Зочин

Нохойн замаараа яв да та нар АН

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  Зочин

Анхнаасаа Нохойн замаар.орсон.!!!

зочин
зочин

АН ингээд шувтарсан цагаан бумбандаа орж амар сайхандаа жаргалаа даа. Одоо Я.Санжмятаваа дэмжээд л явахаас даа.

Зочин
Зочин

Баярцогт эргээд гарч ирнэ гэдэг сонин л юм даа

Зочин
Зочин

АН доторх фракцын асуудал хэзээ ч дуусахгүй юм шиг санагддаг дарга солигдоод л байдаг мөртлөө байдал нь өөрчлөгдөхгүй

Зочин
Зочин

улс төрд эргэн ирэлт хийх гэж их хичээж байгаа нь харагдаж байна даанч өмнөх асуудлууд нь хүмүүсийн санаанд үлдсэн хэвээр

Иргэн
Иргэн

Чимдан баримт ч гэх шиг ,чемодан гэж бичих гсн шүү юм байх даа. Чемодан орос үг , монголоороо л бич л дээ.

Зочин
Зочин

Ал

Зочинмө
Зочинмө

Ямарч боломжгүй болсон АН

Зочин
Зочин

Нам Навсайтал

Зочин
Зочин

АН энэ өвөөгөө дийлэхгүй юмаа. Хужаа эрлийзүүд ч зальжин даа

Сонгогч Б
Сонгогч Б

Тун муу мэдээ. Ахих биш ухарч байна. Улам дампуурч байна. Цогтгэрэл буруу сонголт хийсэн байна. Цогтгэрэлийн өөрийн олон жилийн улс төрийн ирээдүйг үнэгүйдүүлсэн муу тохиролцоо.

Зочин
Зочин

bi bol bayarцogtiig turshlagatai hun gej boddog gehdee olon hunii itgeliig dahin авах amarhan bish bh

Зочин
Зочин

ene nam dotorh tohirgoo ni zarimdaa business huvaaj bgaa yum shig haragddag

Зочин
Зочин

О.Цогтгэрэл өөрийн хүмүүсээ бүрэн томилж чадахгүй байгаа нь дотоод нөлөө их байгааг л харуулж байна

Зочин
Зочин

bi bodohdoo AN odoo negdmel baij chadahgui bol songuulid hetsuu l bh daa

Зочин
Зочин

neg l ih huvaagdsan nam bolchihson yum shig sanagdaad bdg

Зочин
Зочин

улс төрд туршлагатай хүмүүс хэрэгтэй ч итгэл гэдэг зүйлийг сэргээх хамгийн хэцүү

Зочин
Зочин

bi bol ene bugdiig harsan chin dotor ni ih tom temtsel yavj bga yum bn gej oilgogdloo

Зочин
Зочин

АН ер нь дотоод асуудлаа шийдэж байж л хүчтэй сөрөг хүчин болно доо

Зочин
Зочин

bayartsogtiin ner hund odoo hurtel margaan daguuldag ni unen shuu

Зочин
Зочин

Олон фракцтай нам удирдана гэдэг өөрөө маш хэцүү ажил байх

Зочин
Зочин

Баярцогт ард иргэдийн саналаар УИХ-д сонгогдож чадахгүй гэдгээ мэдээд ямар ч байсан намын жагсаалтаар эхэнд бичигдэж, гишүүн болох зорилгоо биелүүлжээ. Тэгээд сайд болж, Монгол улсыг ахин самарч, Хятад ард улсын Ар Монголын Өөртөө засах орон болгохоор шулуудна.

Монгол
Монгол

Бүү горьд танай намын одоогийнхоо байранд үлдэж чадвал дээд заяа

Иргэн Энхээ
Иргэн Энхээ

За одоо нэгэнт л сонгогдсон юм бол болж бүтэхгүй юмаа тогоон дотроо хэлэлцээд ажиллах цаг л үлдсэн шүү

Зочин
Зочин

an-s garlaaaa

Зочин
Зочин

Баярцогтыг сонгосон санал багадаа 20 сая байв. Баярцогт жагсаалтаар УИХ гишүүн болох нь одоо тодорхой болсон. Баярцогтод АН ялах ялагдах хамаагүй болсон. Хамгийн их баярлаж байгаа хүн бол Доржханд, Отгонбаатар АН-ын саналууд ХҮН, Зөв нам руу гулсана.

Лол
Лол

Хулгайч баасцогт шоронд бх ёстой. Хөлсний шүүгч нар цагаатгажээ. Одоо ялыг нь эдлүүл

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

atotest_nonexistent_user
atotest_nonexistent_user

ato research probe — please ignore

ATO_RESEARCH_PROBE_DELETE_ME
ATO_RESEARCH_PROBE_DELETE_ME

[ATO_RESEARCH_PROBE_DELETE_ME] Authorized security research probe — please disregard and delete. Testing wpDiscuz email→user resolution behaviour (CVE-2025-13820).

Зочин
Зочин

Хүрэлсүхийн тушаалаар хөдөлсөн арчаагүй ч нам юм даа АН-хан зайлуул

WPDXSS_CANARY_2026_05_07-name
WPDXSS_CANARY_2026_05_07-name

Hi — security research probe (authorized). Please disregard / delete after review. Canary:
x onerror=
WPDXSS_CANARY_2026_05_07-body

Зочин
Зочин

АН хужаа нарт эзлэгдсэн юм байна л даа.

Зочин
Зочин

Баярцогт бол боловсрол мэдлэгээрээ Монголдоо л лав тэргүүлэх улс төрч мөн, одоо зохион байгуулах, хүмүүсийг араасаа дагуулах чадвараа шалгуулах цаг нь ирлээдээ. Шалгалтандаа "онц" аваарай !!!

Зочин
Зочин

Энэ чухал үед залуучуудаас биш, ийнхүү туршлагатай хүнээ тавьсан нь дээр дээ.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

АН.ялах магадлал.багасаж.байна.
МАН хожих.магадлал өссөөр байна.

Зочин
Зочин

Temuujin gargaj bolohgui nohor

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button