ДЭЛХИЙ
БНХАУ-ын бүх мужид халдварын тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын Хубэй мужаас эхлэн тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдөр /2020.01.30/ тус улсын бүх мужид албан ёсоор бүртгэгдлээ. Хамгийн сүүлд ТӨЗО (Төвдийн Өөртөө Засах Орон)-д сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээний хариуг хүлээж байсан юм. Ийнхүү коронавирусийн халдвар мөн болох нь тогтоогджээ.
Төвдийн тохиолдол батлагдсанаар БНХАУ-ын 31 муж, хоёр онцгой захиргааны бүсэд тус вирусийн халдвар бүртгэгдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхий дахинд 7900 хүн халдварлаж, 170 хүн нас бараад буй бол 124 хүн эдгэжээ.
С.ЧИЧҮҮЛЭН











