НийгмийнНийгэм мэдээ

Б.Энхболд: Цогцсыг муутгахгүйн тулд зун айлаас сэнс олж ирж сэрүүцүүлдэг, өвөл гал түлж гэсгээдэг

ХЭҮК-оос өнөөдөр Монгол Улсад цогцос хадгалах байруудын нөхцөл байдал болон шүүх шинжилгээний байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, "Улсын хэмжээнд тэр дундаа сумдын цогцос хадгалах байрууд хөргүүрийн систем бүрэн шийдэгдээгүй тул шүүх шинжилгээний байгууллагын ажилтнууд зун цогцсоо муутгахгүйн тулд айлаас сэнс авчирч сэрүүцүүлдэг. Цогцсыг бүрэн гэсгээсний дараа үзлэг шинжилгээ хийх ёстой тул өвлийн улиралд өөрсдөө гал түлж гэсгээдэг. Хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлсэнтохиолдол үүнтэй холбоотой" гэв.

Нөхцөл байдлын талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд танилцуулсан юм. Шүүх шинжилгээний байгууллагад тулгамдаж буй асуудлыг дор багцлан хүргэе.

Нэг. Зориулалтын байр сууцгүйн улмаас хараат бус үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсэхийн зэрэгцээ химийн бодист хадгалж буй биологийн дээжийн архиваа албан өрөөндөө хадгалдаг

Хөдөө орон нутагт шүүх шинжилгээний хэлтсүүд ихэвчлэн цагдаагийн байгууллагын байрны нэг жигүүрт байрладаг. Энэ шинжээч хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсгэдэг байна. Шинэ барилгуудын зураг төсөл нь нь гарсан боловч төсөвт санхүүгйин асуудал шийдэхгүй байсаар өнөөг хүрчээ.

Нийслэлийн хэмжээнд ЧД-ээс бусад дүүрэгт нь иргэд үзлэг шинжилгээ хийлгэхийн тулд төв байгуулагад хандах шаардлагатай Иймд цаашид шүүх шинжилгээний байгууллагуудыг стандаротын байртай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг байгааг хэлж байлаа.

Байрын сууцын асуудал нь дан ганц албан хаагчдын бус иргэдийн эрх ашгийг хөндөж байгааг ХЭҮК-ын онцолсон юм. Наанадаж талийгаачийг хүнлэгээр, нэр төртэйгөөр үдэх боломж хангагдахгүй байна. Жишээлбэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид хүнлэг бус орчинд, хуучны хүйтэн, стандартын бус өрөө тасалгаанд үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа нь хүний эрхийн зөрчилд хүргэж байна гэв.

Мөн зориулалтын өрөө тасалгаагүй тул задлан шинжилгээнээс гарсан хүний биеийн биологийн дээжүүдийг албан өрөөндөө хадгалж, өдөр тутам химийн хорт бодисоор амьсгалдаг.

Хоёр. Цогцос хадгалах байруудын хөргүүр, дэд бүтэц шийдэгдээгүй

Монгол Улсын 365 сум, 21 аймгийн цогцос хадгалах байруудын дэд бүтэц, цэвэр бохирын шугамгүй. Ялангуяа хөргүүрийн систем бүрэн шийгдээгүй нийтлэг дүр төрхтэй байна. Зарим байгууллагын хөргөгч эвдэрсэн, зарим нь шинэ хөргөгчтэй болсон ч байр сууцын багтаамжаас шалтгаан оруулж багтдаггүй гэжээ. Үүнээс шалтгаалан цогцосыг ээлжлэн хөргөгчид хийж, гаргах зэргээр хадгалах, гэсгээх ажлыг шүүх шинжилгээний байгууллагын ажилтнууд гардан зохион байгуулдаг байна.

Тухайлбал, цогцсыг муутгахгүй байхын тулд зуны улиралд айлаас сэнс олж ирж сэрүүцүүлдэг. Бүрэн гэсгээсний дараа үзлэг шинжилгээ хийх ёстой тул өөрсдөө гал түлж гэсгээдэг байна. Дээрээс нь омлын улмаа нэг дор олон хүн нас барах, 4-5 хүн усанд живж эндэ тохиолдолд сум, нутагт бүр ч хүнд нөхцөл байдал үүсдэг талаар ярилаа.

Гурав. Нэг туслах ажилтан жилд дунджаар 425 цогцостой ажилладаг бөгөөд 03 цаг хүртэл сунаж ажилладаг

Шүүх шинжилгээний байгууллагын туслах ажилтан байнга цогцостой ажилладаг. Жилд дунджаар Улаанбаатар хотод ажиллаж буй нэг туслах ажилтан 425, орон нутагт нэг ажилтан 119 цогцостой ажилладаг гэх тооцоолол гарчээ. Салах ёс гүйцэтгэх арга хэмжээний бүх бэлтгэл ажлыг тэд гүйцэтгэдэг бөгөөд үүрийн гурван цаг хүртэл цогцсоо гэсгээх, нааш цааш зөөх ажил хийдэг байна.

Мөн цогцост задлан шинжилгээ хийгээд хүний дотор эрхтнээс авч байгаа биологийн дээжийг 10 жил хугацаанд архивлах хуультай аж. Ингэхдээ химийн бодисонд хийж хадгална. Гэвч ийм өрөө тасалгаа байхгүйн улмаас албан хаагчид ажлын өрөөний өрөөнийхөө зай завсарт хадгалдаг байна. Түүнчлэн эдгээр дээж, архиваа харж хамгаалахын тулд 24 цагаар жижүүрлэх хэрэгтэй болдог гэжээ.

Атал шүүх шинжилгээний байгууллагын ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг эрүүл мэндийн байгууллагын ажилтныхтай ижил түвшинд тооцдог байна.

Дөрөв. ДНХ-ийн шинжилгээний урвалж бодис тасарсан

Хэрэг удааширч, сунжирч байгаагийн нэг шалтгаан нь шинжээчийн дүгнэлт хугацаандаа гарахгүй байгаатай холбогдож буйг ХЭҮК тэмдэглэв. Учир нь, ДНХ-ийн шинжилгээ хийдэг урвалж бодисууд тасарсны улмаас өнгөрсөн онд хийгдсэн ДНХ-ийн шинжилгээний 91.3 хувийнх нь хариу 25-100 хоног гарсан.

Энэ онд энэ нөхцөл байдал үргэлжлэх нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал, тендерийг хугацаанд нь зарлаагүй, төсөв санхүүг нь шийдээгүй гэлээ.

Шүүх шинжилгээний байгууллагын зохих албан тушаалтнууд цогцост задлан шинжилгээ хийх, биологийн дээж хадгалах зэргээр өдөр тутам химийн хорт бодистой харьцдаг тул хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох ёстой. Гэтэл холбогдох журамд  өдөрт 625 төгрөг байхаар тусгасан нь  зах зээлийн үнэлгээнд хүрдэггүй учраас байгууллагууд сарын  эцэст 3 литр сүү, тараг олгож байгаа нь хүний эрх зөрчиж байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин эрх мэдэлтэй хулгайчид нь улсын хөрөнгө хувь
Зочин эрх мэдэлтэй хулгайчид нь улсын хөрөнгө хувь

Эрх мэдэлтэй хулганууд нь улсын хөрөнгө мөнгийг идэж ууж тоглож байхаар ийм газруудаа стандартын дагуу болгооч

Зочин
Зочин

Энэ газарт үзлэг, шинжилгээ хийдэг албаны хүиүүс , хохирогчид бүгд л аймаар сонсогдож бна! Тэнд ажиллдаг хүмүүс чинь маш хүнд нөхцөлд ажилдын бна дээ! Хувийн хэвшил, Улс нийлээд ч болов. Энэ байдлыг анхаарч өөрчилөх арга хэмжээ авч
болдгүым бол тэнд хүмүүс ажилладаг бна шүүдээ Хүний Эрхийг ярьдаг, зөрчилд нь А/х авдгүй Улсаасаа баян Тэрбумтанууд Хөргүүр хийгээд буян үйлдмээр юм бишүү!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгэхгүй шүү дээ наадуул чинь зориуд ийм байдалд байлгаж аллага, хүн амины хэргээ илрүүлэхгүй нууж золгүй явдал амиа хорлолт болгодог.

Зочин
Зочин

Халамж нэрийн дор өчнөөн мөнгө тарааж байхаар нэг ч гэсэн салбарыг учиргүй хөгжүүлэхгүй юмаа гэхэд хэвийн ажиллах нөхцөлөөр нь хангах хэрэгтэй дээ

Иргэн
Иргэн

МАН - балаг

Зочин
Зочин

Хамгийн хэцүү ажил юм байна даа
..ажлын байрны асуудлыг заавал шийдэх ёстой..

Зочин
Зочин

Шорон бариад байх мөртлөө,цогцос хадгалах нөхцөл байдал шийдэгдээгүй Шорон байгаа бол цогцос хадгалалт дээд хэмжээнд шийдэгдсэн байх л ёстой байх Шүүх шинжилгээний баримтын хадгалалт шийдэгдээгүйн улмаас ажилтнуудын ажиллах нөхцөл байдалд тун муугаар нөлөөлж байгаа юм байна даа

Оролцогч
Оролцогч

Хогын хулгайч нар нь хамаг мөнгийг нь луйвардаж хулгайлж аваад байхаар буцаад хүй нэгдлийн нийгэмдээ очих биз дээр нь хуулийнхан улс төрчдын дохио зангаагаар хөдөлж аьилагжсан болхоор баян хоосонгүй оршуулах газарч олдохгүйдээ Монгол хүн явж явж энэ лэлхийн адаг болж сүйрэх замруугаа тамд очих биз

ЛХАГВАСҮРЭН
ЛХАГВАСҮРЭН

Эмзэг сэдэв хөндөж байгааг ойлголгүй яах вэ?.
Гэхдээ дээрээс мөнгө нэхэж байхаар залуу хүн байна орон нутгийн боломжийг ашиглаад,арга хэмжээ авах боломжтой л юм шиг.
Ард иргэдээ бодсон бодлогыг өөрийн хариуцсан ажилд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд дээд удирдлагадаа асуудлыг танилцуулаад шийдэж болдоггүй юм уу.
Заавал олон нийтийн сүлжээ ашиглах нь зөв үү.

Иргэн
Иргэн

Удирдах газрууд нь гоё тансаг барилгуудтай биздээ

Зочин
Зочин

хот хөдөөгүй идэж уугаад ийм байлалд орж байгааш дэээ сэтгэлгүй сданууд

Зочин
Зочин

Үнэхээр шившигийн амьд хүүрүүд төр бариад байна дах

Сүр хүч
Сүр хүч

МАН-ны хурган хулхины долоогч нар л мөнгийн гударсан л байхгүй юу

Эрднээ
Эрднээ

Наадах байдал чинь аль соц- ын үед байсаар байсан. ХЭҮК та нар байгуулагдсан цагаасаа дуугүй байсаар ирчихээд одоо шинэ юм илрүүлсэн юм шиг одоо донгодох юмдаа. Танайх ард түмэнд хэрэгтэй байгууллага байж чадахгүй л байгаа шүү

Зочин
Зочин

Эрх баригчид зориуд ийм байлгаж байгаа юм. Тэгээд өөрсдийн хамсаатнуудын аллага, хүчингийн хэргийг будилуулдаг өөрсдөө ял завшдаг.

Холбоотой мэдээ

Back to top button