УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Ж.Эпстейнийн хэргийг судлан шинжлэх ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ж.Эпстейнийн хэрэгт манай улстөрчдийн нэр дурдагдаж, өсвөр үеийнхний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллүүд гарч байгаа.  Иймд улс орны ирээдүй, нийгмийн аюулгүй байдлын үүднээс ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг дан ганц  Ж.Эпстейнийн хэрэг бус хар тамхи, цахим залилан, хүний наймаа зэрэг асуудлыг цогцоор авч үзнэ.

Хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй зүйл дээр улстөржиж, хэн нэгнийг гүтгэж болохгүй гэдгийг би сайд болсноосоо хойш илэрхийлсээр байгаа. Гэхдээ дотоод аюулгүй байдалтай  холбоотой ийм асуудал дээр  бодлогын яам, холбогдох байгууллагууд чимээгүй байж болохгүй. Улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд үнэн бодитой эсэхийг тогтоох зүйтэй.

Ажлын хэсэгт хөндлөнгийн эксперт шинжээчдийг оролцуулж,  олон нийтэд нээлттэй байдлаар явуулна. Асуудалд эрүүл хандаж, тэнцвэртэй мэдээллийг цуглуулж, эргэлзээгүй байдал үүсгэх хэмжээнд цэг тавих ёстой.

Сонсгол зохион байгуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нээлттэй сонсгол шүүх хурал байж болохгүй. Шүүхийн ажлыг бид хийхгүй.  Баахан хэрэг ярьж, сенсаци дэгдээчихээд хаячихдаг гашуун туршлага байна. Энэ нь төр иргэний итгэлцлийг сулруулдаг, хууль шүүхийн байгууллагад эргэлзээ төрүүлдэг” гэлээ

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхсэн америкийн үлгэр үнэн худал нь батлагдаагүй л байгаа шүү дээ америкчууд баталаж чадаагүй байхад эд нар нотлож батлах уу ёстой үлгэр яртдаг малнууд шүү

Зочин
Зочин

Хулгайчийн хэргээс зугтаад бгаа хүндээ энэ сайд

Зочин Ч
Зочин Ч

Том том баана аа. Юун Эйпштейн бэээээ. АНУ өөрөө яаж ч чадахгүй байхад. Харин наад 30, 38-нхан хулгайгаа уудлалцсан. Гэхдээ энэ хулгайгаа булзааруулж иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулах оролдлого хийх хэрэггүй. Иргэдийн ихэнх нь наад залинд чинь хууртахаа больсон. Харин 2028 онд АН болон бусад нам ялбал МАН-нхан дулаан хувцасаа бэлдсэн нь дээр…

Зочин
Зочин

Ийм сул жул сайдтай байж яаж хулгайчуудтайгаа тэмцэхийм бол доо чааваас.

Ккккк
Ккккк

Олон юм хольж хутгаад, дотоод гэмт хэргийн асуудлыг шийдэхгүй анхаарал сарниулж тархи угаалт явагдаж байна. Энэ хууль зүйн сайдаас юу ч хүлээх хэрэггүй. Чойжилсүрэнгийн нэг хувилбар гэж...

Зочин
Зочин

zaisang uhaj suitgesen buzar daa . LUSIINHORLOL BOLOOSOI

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

3очин
3очин

Энэ нөхөр саяхан огцроод л явж бсан.Гэтэл эргээд л сайд болчихсон тууж явах юм.Монголд Ж.Энхбаяр,Амарсайхан 2 оос өөр сайд хийчих олддоггүй юм боловуу.Энэ хүнд гавьтай хийсэн бүтээсэн зүйл бхгүйшд

Ккккк
Ккккк
Reply to  3очин

Тийм болохоор л сайд болж байхгүй юү. Юу ч хийхгүй амар шүү дээ.

Зочин
Зочин

Амжилт хүсье

Зочин
Зочин

Пизданууд амжих уу

Холбоотой мэдээ

Back to top button