НИЙГЭМНийгэм мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү нарт холбогдох гэмт хэргийг цагаатгалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал бүтэн өдрийн турш хуралдаж дөнгөж сая шүүхийн тогтоолоо уншлаа.

Нийслэлийн прокурорын газраас Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдуулан Эрүүгийн тухай хуулийн тусгай ангид зааснаар "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөж орж ирсэн юм.

Харин тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болонгуут урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Монголд мөнгөтэй л бол гэмгүй нэгэн болдог болж. Цагаандаа гарч байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button