НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Нямхүү нарт холбогдох шүүх хурал түр завсарлалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өглөө 10.00 цагт эхлэж одоо түр завсарлаад байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Хуульд "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДЭЛХИЙ ДАХИНЫГ АЙЛГАН ЧИЧРҮҮЛЖ БАЙСАН КОВИДЫН ҮЕД АЛЦГАР АВГАЙ САРАНГЭРЭЛ ЭНЭ ХОЁР ЖИНХЭНЭ АЙМААР ЮМНУУД ХИЙСЭН ГЭЖ ХАЛДВАРТААС ХӨӨГДСӨН ЭМЧ ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ.АЛЦГАР АВГАЙ САРАНГЭРЭЛ ЭРГЭЖ ОЧИЖ БАЙГАА НЭРЭЭР ШӨНӨЖИНГӨӨ АРХИДАЖ ЦААШ НЬ ЯАСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ ИНГЭЖ Л ЗАСГААС ХУВИАРЛАСАН КОВИДЫН ТӨСӨВӨӨР ЭНЭ ХОЁР ХҮН АЛ БООВОО АРЧСАНЫГ ХАЛДВАРТААС ТЭТГЭВЭРТ ГАРСАН НЭГ ЭМЧ ХАЛАГЛАН ЯРЬЖ БАЙСНЫГ БИ СОНСОЖ БАЙЛАА.НОЁН СОЛИОТ ГҮНБАЛАЙ ЭНЭ НЯМХҮҮГ САЛХИВЧ НЯМХҮҮ ГЭЖ ЗҮГЭЭР НЭГ ОРГҮЙ ЦУУРААГҮЙ БОЛОЛТОЙ

Зочин
Зочин

Ковидын төсвөөс энгийн 100 вонын маскыг 20.000 төгрөгөөр иргэддээ зарсан Мөнхсайхан нарын зэрэг хулгайчуудаа яллаач.

Холбоотой мэдээ

Back to top button