ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 15-ны өдөр шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа аж.
Эргэн сануулахад, Д.Нямхүүг 2022 оноос АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Бархүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон гэж үздэг. Тэд бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч ЭМЯ-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэх хэрэгт холбогдсон.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.