УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгов

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ССАЖЗ-ын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь Н.Батсүмбэрэлийг сонгосон байна. Түүний хувьд 2020-2024 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байнаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Н.Батсүмбэрэлийн намтрыг хүргэж байна.

  • 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
  • 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
  • 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.
  • 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
  • 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
  • 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
  • 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга тус тус ажиллаж байжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button