“Чингэлтэйн цогцолбор-3" барилга ашиглалтад орлоо
Өнөөдөр ЧД-ийн 14 дүгээр хороонд байрлах 1554 м² талбай бүхий “Чингэлтэйн цогцолбор-3” барилга ашиглалтад орж, дүүргийн Соёлын төвийн нээлт боллоо. Тус цогцолбор нь хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн олон талт үйлчилгээг нэг дор хүргэх зорилготой бүтээн байгуулалт юм
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл оролцсон байна. Тэрбээр "Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа “Хайрхан хөгжлийн төв-2”, “Хайрхан хөгжлийн төв-3” цогцолборын төлөвлөлт, төсөв, хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажилласан. Өнөөдөр тухайн үед эхлүүлсэн ажил маань үргэлжилж, иргэдэд бодит үйлчилгээ болон хүрч байгааг харахад сэтгэл хангалуун байна. Цаашид ч иргэдийн эрүүл, идэвхтэй, соёлтой амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг дэмжих болно" гэжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.