НИЙГЭМНийгэм мэдээ

“AI Governance & Cyber Security Policy” сургалтын нээлт боллоо

“AI Governance & Cyber Security Policy” сургалтын нээлт Хан-Уул дүүрэгт боллоо. Сургалтын хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажилтан албан хаагчид, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулсан байна.

Тус сургалтад олон улсын мэргэжилтэн, шинжээчид оролцон, хиймэл оюун ухааны бодлогыг байгууллагын засаглал, бүтээмжид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик мэдлэг, туршлага хуваалцах юм. Сургалтыг “GSI – Global Social Initiative” санаачлан, “Ember Cyber Service”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн байгууллагын албан хаагчдын орчин үеийн дижитал мэдлэг, ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлэхэд оршиж байна. Сургалтын үеэр олон улсын болон салбарын туршлагатай илтгэгчид сүүлийн үеийн кейс, бодит туршлага, зөвлөмжид тулгуурласан мэдлэгийг оролцогчдод хүргэх юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button