УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр болох хоёр ажлын хэсэг, зургаан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай танилц

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны мягмар гарагт УИХ-ын зургаан байнгын хороо, хоёр ажлын хэсэг хуралдах товтой байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

10:00 цаг | Төрийн ордон

  • Үндсэн хууль танхимд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 334 тоот өрөөнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • "Их Эзэн Чингис хаан” танхимд ТБХ, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаан: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг  сонсоно.

12:00 цаг | Төрийн ордон

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 09, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.

14.00 цаг | Төрийн ордон

  • Их засаг” танхимд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Цусны донорын тухай хуулийн төсөл, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

14:00 цаг | УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлийг зохион байгуулна.

15:00 цаг | Төрийн ордон

“Үндсэн хууль” танхимд Хууль зүйн байнгын хороо: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button