О.Амгаланбаатарын Нарансэвстэйг нээлгэх ээлжит довтолгооны тактик буюу урд зүгийнхэнд уул уурхайн лиценз "тараалт"
Хүн төрөлхтөн асар хурдтай урагшилж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ололт амжилтад эрдэж, шунаглан зүтгэхдээ алдсан түүх олон бий. Тэдгээрээс нөхөж баршгүй үнэ цэнтэй нь онгон дагшин байгаль. Тиймдээ ч дэлхийн улс орнууд байгалийн унаган төрхийг хадгалсан, ан амьтдын амьдрах орчин , экосистемийг хамгаалж дэмжсэн ногоон хөгжлийг замын эрэлхийлэх болоод удаж буй.
Гэтэл манай улстөрч, эрх мэдэлтнүүд хөгжлийн чиг хандлагаас таг гөжүүдэлсээр. Үүний тод жишээ бол ЮНЕСКО-гийн шим мандлын дархан газарт хамаарагддаг, хавтгай, мазаалай зэрэг дэлхийд нэн ховордсон амьтдын өлгий нутаг Нарансэвстэйн боомтыг нээхийг санаархаж буй үйлдэл юм. Оройлон манлайлагч нь О.Амгаланбаатар.
Тэрбээр аймгийн Засаг дарга байхаасаа албан бичиг сэлт барьж, орон нутгийн эдийн засаг, иргэдийн маань амьдрал ахуй гэж гүйсээр Засгийн газрын бодлого хөтөлбөрт тусгуулж дөнгөсөн. Гэхдээ энэ нь Монгол Улстай хиллэдэг Мазуншань боомтоо нээх гэсэн өмнө зүгээс захиалгатай үйлдэл байсан гэх өнцөг цаг хугацаа өнгөрөх тусам тодорч байна. Нөгөөтэйгүүр эртэмтэн судлаач, иргэд , олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулаад буй нөхөд "довтлох" тактикаа өөрчилжээ.
Энэ сэдвийг анхлан уншигчдад ойлгомжтой байх үүднээс он цагийг урагшлуулж, асуудлыг хөвөрдье. Говь-Алтай аймгийн нутагт байрлах Нарансэвстэйн боомт нь БНХАУ-ын Ганьсү мужтай хиллэдэг. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжиж, олон салбарт шинэчлэл хийсний нэг нь уг боомтыг нээн ажиллуулах байсан юм. Тодруулбал хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1992 оны есдүгээр 01-нд нээн ажилуулсан. Гэхдээ Говийн их дархан цаазат газрын ховордсон ан амьтдад сөргөөр нөлөөлж, хил орчмын бүсэд хууль бус үйлдэл ихэссэн тул жил хүрэхгүйн хугацааны дараа буюу 1993 оны дөрөвдүгээр сард боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Өөрөөр хэлбэл, Алтайн өвөр говийн өвөрмөц тогтоцтой, эмзэг экосистемтэй уг бүс нутагт авто зам тавьж, олны хөлд дарагдсан хилийн боомт ажиллуулж болохгүй гэдгийг түүх гэрчилж байна.
Ингэлээ гээд баялагт шунагчид Нарансэвстэйг тайван орхиогүй юм. Гэхдээ найман жил Засаг ноён хийхдээ "Тусгай хамгаалалтын бүсээр дамжин өнгөрөх хилийн боомтыг нээхээс өөр аймаг орон нутгаа хөгжүүлчих аятайхан санаа олоогүй О.Амгаланбаатар шиг хүн ч гарч байсангүй.
Засгийн бодлогын завсарт хавчуулсан нь
Тэр энэхүү мэргэн санаагаа хэрэгжүүлэхээр 2022 оноос мэрийж эхэлсэн. Тухай үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд удаа дараа албан бичиг хүргүүлж, хамгийн чухал боомт Шинэ сэргэлтийн бодлогоос орхигдчихлоо, нэмэлтээр тусгаж өгнө үү гэх жишээний тайлбар, танилцуулга хийсэн байдаг.
Нөгөө талд иргэддээ хилийн боомтоо нээчихвэл бараа бүтээгдэхүүнээ хямдаар татан авна, арилжаа наймаа цэцэглэнэ, бие даан хөгждөг аймаг болно гэх ухуулгыг орон нутагтаа хийсэн. Ийн хот хөдөөгүй, дээр дооргүй хөөцөлдсөөр 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх асуудлаа тусгуулсан. УИХ-ын гишүүн болмогцоо гэсэн үг. Өдгөө ч парламентын танхимд лоббидож буй ажил нь энэ чигт.
Нарансэвстэйн боомтыг нээх ажлын өмнөтгөл бөгөөд хүчитгэл болгож уул уурхайн компаниудад найр тавьж байна
Хилийн боомтыг нээх нь эдийн засгийн ашигтай, тусгай хамгаалалтын бүсийг тойруулаад авто зам тавих тул байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэх поп үгс нь үнэнд гүйцэгдээд ирэхийн зэрэгцээ Нарансэвстэйд санаархагчид арга барилаа өөрчилжээ. Довтолгооны шинэ тактик нь уул уурхайн лиценз "тараалт". Үүнийг чуулганы танхимаас О.Амгаланбаатар чиглүүлж, орон нутгаас Говь-Алтайн өнөөгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүтэн гардаж буй.
Тухайлбал, тус аймаг энэ оны гуравдугаар сард эдийн засгийн чуулга уулзалтаа зохион байгуулжээ. Ингэхдээ БНХАУ-аас тэр дундаа Ганьсү мужийн төлөөлөгчдийг олноор урьж оролцуулсан байна. Энэ үеэр УИХ-ын О.Амгаланбаатарын "Би дөнгөж сая БНХАУ-ын Элчин сайдтай таван үг солиод орж ирлээ. Нарансэвстэйн боомтыг нээнэ. Урьдчилаад хөрөнгө оруулалтаа хийж эхлээрэй" гэж ярьсан бичлэг нь ил болов.
Хөрөнгө оруулалт татах нэрээр Хятадын талд найр тавих асуудал эртнээс эхэлжээ. Нарансэвстэйг нээх тухай асуудал яригдаж эхэлснээс хойш буй 2023 оноос хойш Говь-Алтай аймгийн сумдад уул уурхайн хайгуулын лиценз олгох явдал эрс нэмэгдсэнийг иргэд, орон нутгийн удирдлагууд, цаашлаад нээлттэй мэдээллийн өгөгдөл хэлээд өгч байна. Энэ талаар ҮАБЗ-д Нарансэвстэйн асуудлаар хандаад буй сэтгүүлч Ж.Нарангарав ч баримт дэлгэн ярьсан.

Аж богдын нуруу болон дархан цаазат газрын хил хүртэл олгогдсон уул уурхайн А болон Х лиценз
Аж богдын нуруу, бэл хэсгээр нь Дунгфанг хуйжин, МОЭНКО, Зөөлөн ресурс, Талын шуурга констракшн, "Нон феррос майнинг монголиа" зэрэг компанид хайгуулын тусгай зөвшөөрөл өгчээ. Эдгээр лиценз нь Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн хилийн зурваст тулж очсон нь дээрх зурагт харагдаж буй.
Алтай суманд ашиглалтын гурван компани, хайгуулын 14 лицензтэй компани байна. Өнгөрсөн онд А лицензтэй хоёр, хайгуулын лицензтэй зургаан компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, 300 сая төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн талаар сумын засаг дарга нь сайрхан ярьсан байна. Өнөөх сүжрээд буй уул уурхайн компаниуд нь овоо тахилгад 500 мянган төгрөгийн хандив өгөх зэргээр тохуурхжээ.
Тухайлбал, Алтай сумын Засаг дарга Г.Гансүх хайгуулын "XV-021176", "XV-021227", "XV-017907" дугааруудтай тусгай зөвшөөрөл эзэмшигч "Зөөлөн ресурс" ХХК-тай 2025 оны долдугаар сарын 1-нд, "Нон феррос майнинг монголиа” гэх 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компанитай аравдугаар сарын 10-нд нийгмийн хариуцлагын гэрээ хийжээ. "Нон феррос майнинг монголиа” нь Монголд хамгийн олон хайгуулын лиценк эзэмшдэг компаниудын нэг аж.

Харин Нарансэвстэйн боомт байрладаг Эрдэнэ суманд өнөөдрийн байдлаар ашиглалтын зориулалттай гурав, хайгуулын зориулалттай уул уурхайн лиценз 10 орчим байгааг эх сурвалжууд хэлж байна.
Ирэх он гэхэд Говь-Алтай сум бүрт бүр нэг лиценз хөдөлнө, Нарансэвстэйн боомтыг нээх нь тодорхой. Эрт хөдлөх хэрэгтэй гэдэг мөхөө ухуулга аймаг даяар явж байгаа аж. Энэ сүлжээг АН суурьтай аймаг, сумын удирдлагаас эхлээд О.Амгаланбаатарын угсарсан "систем" гүйцэтгэдэг.
Сумдын удирдлагуудад "төсвөө бүрдүүл" гэх чиглэл өгч буланд шахаж эхэлжээ
Бид яг одоо орон нутагт нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар олон түвшний эх сурвалжтай холбогдсон юм. Энэ явцад нэг зүйл илэрсэн нь аймгийн удирдлагаас сумдад хуваарилдаг улсын төсвийн дэмжлэгийг замаас нь "журамлах" болжээ.
Монгол Улсад зургаан аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг, бусад нь улсын төсвөөс татаас авдаг. Говь-Алтай ажилгүйдлийн түвшин, өрсөлдөх чадварын индексээрээ улсад байтугай баруун бүсдээ сүүл мушгидаг. Гэтэл аймгийн Засаг дарга Г.Чинбат сумдадаа төсвөө бүрдүүлэх чиглэл өгч буй нь "шахалт" гэж харагдаж байна.
Энэ талаар Эрдэнэ сумын Засаг дарга П.Нямдаваагаас тодруулахад "Энэ онд манай сумаас 360 сая төгрөг татсан. Жилийн төсөв 1.3 орчим тэрбум төгрөг байдаг. Цалин, дулаан, бензин шатахуун гээд хаанаа ч хүрдэггүй. Гэтэл 400 орчим сая төгрөг тануулчихаар сум, орон нутаг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй.
Нарансэвстэй боомт манай сумын нутаг учраас асуудал бүр ч хүнд. Мэдээж, нутгийн иргэдийн ихэнх нь дархан газар, ховор амьтнаа хамгаалахыг илүүд үздэг. Тэр хэрээр боомт нээх, авто зам тавихыг эсэргүүцэж байгаа. Нөгөө талд засаг, төрийн бодлогыг хэрэгжүүлсэнгүй гэдэг. Сумын Засаг даргын эрх хэмжээ муу. Жишээ нь, саяхан уул уурхайн нэг компанийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газарт хандсан аймгийн засгийн хариуцах ажил гэх агуулгатай хариу ирсэн" гэсэн юм.
Энэ мэтээр сумдын удирдлагыг ашигт малтмалын А, Х лицензтэй компаниудтай гэрээ байгуулж, ашиглалт лиценз авсан компаниудад газар эзэмшүүлж, татвар төлбөрөөр нь сум хөгжүүлэх сандаа орлого төвлөрүүлэх чиглэл өгөөд байгаа аж.
Нэг ёсондоо Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд нэг нэгээр хүрээгээ тэлж, тусгай хамгаалалтын А,Б бүсийг уул уурхайн сүүдэр бүчин авч байна.
Цаадах агуулгыг нь харвал уул уурхайн компаниудын тоог нэмж, Нарансэвстэйн боомтыг нээхэд ашиглах хөшүүрэг болгох гэсэн алсын барьц юм. Учир нь, боомт нээнэ, зам тавина гэж ярих нь эсэргүүцэлтэй тулаад байгаа тул ашиг сонирхол ижил бүлгийн хүрээгээ тэлж байгаа хэрэг. Нэгэнт хайгаад олчихсон, ухаад олборлочихсон бүтээгдэхүүнээ экспортод гаргая, замаа тавъя, хилээ нээе гэдэг "хөдөлгөөн" өрнүүлэх суурийг ийн бэлдэж эхэлжээ.
Эдгээрээс Нарансэвстэйг нээхээр улайрч буй хүмүүсийн чин зорилго нь иргэдийг зах зээлд ойртуулж, хэтэвч дэх хэдийг нь хэмнэх биш байгалийн баялгийг дөт замаар БНХАУ зөөж өөрсдийн болон эрх ашиг нэгтнүүдийхээ хэтэвчийг зузаатгах л аж. Ерөөс 1992 оноос хойш уг боомтыг нээх талаар гаргасан санаачилга бүрийн цаана дархан цаазат газрын хэвлийд буй байгалийн баялагт "хүрз хатгах" гэсэн санаархал цухалзаж байжээ.
Ойрын жишээ татахад, цар тахлын хямралын үед буюу 2021 онд Ш.Адьшаа нарын гишүүд БНХАУ руу гаргах ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай Говь-Алтайн Нарансэвстэй, Ховдын Байтаг зэрэг хилийн боомтыг нээх асуудлыг УИХ- оруулж ирж байв.
Холбоотой өмнөх линк:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхайгаар хэдэн хүн баяжаад байгаль сүйддэг жишээ Монголд хангалттай байна
Энэ бол улс орноосоо урвсан тодорхой үйлдэл шүү дээ, Энэ "муухай царайт"ыг яаралта йшоронд хийх хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй: багаа дээр нь дар
Энэ хүн энэ дэлхий дээр байх эрхгүй. Эх дэлхий байгалын заналт дайсан байна.
Харин тиймээ. Сансрын оршуулгийн газар руу хоосон пуужинд чихэж суулгаад явуулчихсан.
Хэдэн төгрөгийн ашиг хараад олон мянган жилийн экосистемээ устгаж болохгүй
Дархан цаазат газар руу ингэж улайраад дайраад байгааг ер ойлгохгүй юм
Зам дагаад хөгжил, Боомт нээгдэж байж улс, аймаг хөгждиггүй юм уу? Өчнөөн гадаадын улсууд Байгаль орчиноо зөв менежментээр хамгаалаад, журам, дүрэмэаэ чанд сахиулаад зам, боомтоо нээгээд ажиллаж байгаа жишээ зөндөө байна. Энэ шантаажны, худал эх орончид дандаа хөгжлийн гацаа үүсгэгч. Дараагийн нэг Отгон гэх гадны гар хөл сэтгүүлч гарч ирж байгаам байна. Боомт нээгдэж байж эдийн засаг, аймаг хөгжих нь ойлгомжтой биш үү?
Байгалиа ХАМГААЛЖ ЧАДСАН ГАНЦ ч гадаад улсууд БАЙХГҮЙ .Хүний өөрийгүй СҮЙТГЭДЭГ , СҮЙТГЭЖ БАЙГАА.
Замын үүд хөгжсөнүү гашуун сухайт хөгжсөн үү хаана бан тэр хөгжил чинь хулгайч амгаланбаатарын суганы үс минь
за чи шаа сда минь. Нарансэвстэй хаана бдгийг мэдэх үү ац минь. Мэдэхгүй юмандаа дуугай бай
Nandin Dejid гэдэг FB хаягтай, байгаль орчны салбарын мэргэжилтэн энэ хүнийг өмөөрөөд байсан чинь цусан төрлийн хамаатан улсууд байсан юм биш үү.
Хууль дүрмээ зөрчөөд хувийн ашиг сонирхлоор боомт нээх гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна уу. Одоо нээсэн боомтууд нь ашиг тусаа өгч чадахгүй байна ш дээ.
Давын өмнө одоо нээлттэй байгаа боомтуудаа хөгжүүлмээр байна л даа... шинээр нээж газар сэглээд юу хийнэ?! Тэгээд бүр ДЦГ-т шүү!!!
Мазаалай хавтгайгаа хамгаалж чадахгүй бол бид юугаараа бахархах юм бэ
Нэг нээчихвэл буцаагаад нөхөн сэргээх ямар ч боломжгүй газар шүү дээ
Тусгай хамгаалалттай бүсэд ингэж ойр лиценз олгож байгаа нь өөрөө асуудал
Монголд байгаль хамгаалах тухай ярихаар хөгжлийн эсрэг хүн мэт ойлгодог нь харамсалтай
Энэ эх орноо худалдсан новшийг шалгаж шоронд нь хийгээсэй
ene bol hugjil bish zugeer l ashgiin tuluu baigalaa zoliolj bgaa asuudal shde
Энэ угаасаа их тэнэгээ. Тэгээд тэнэгээ мэдэхгүй бас Баярцогт Хүрэлсүхийн гөлөг болоод нам дамжиж хов хутгаж гүйнэ. Бүх зүг чиг нь буруу олиггүй гарууд байх юмаа
uls turchid ni irgedee bodoj bgaa yum uu esvel heden compania bodood bgaa yum uu
gadaadiin companiudad licenz taraagaad ehelseniig harahaar uneheer haramsaltai bn
sum oron nutgiin darga nariig tatvar orlogo gej shahaj bgaa ni buruu sanagdlaa
boomt neeh asuudal bolhoor dandaa uul uurhai dagaj yrigddag ni sonin shuu
heden kompaniin ashgiin tuluu baigaliin uv soyloo aldah vii dee
ямар хэцүү юм бээ? иргэд нь эсэргүйцэхээр сумынх нь төсвийг уул уурхайгаас ол гэж гарцаагүй байдалд оруулж байгаа шахалт шантаж уу? тэгээд дараа нь уул уурхай чинь хаашаа ухсан зүйлээ гаргах уу? зам хэрэгтэй, дараагийн шантаж
boomt neene zam tavina gdg yrihaas umnu baigal orchind yaj nolooloh ve gedgee sain tailbarlah heregtei
Иргэд нь эсэргүүцээд байхад хүчээр тулгах гэж байгаа мэт харагдаж байна
hugjil geheer zaaval gazar nutgaa uhaj suitgeh yostoi yum uu
Дархан газар гэдэг нэр төдий зүйл биш баймаар байна шүү
Отгонбаатар гэж золбин гөлгийг шууд мухриулаачээ.
Компютерийн програм шиг юмаар монголчуудийн садар бичлэгийг хуулж аваад гадаадийн гаж донтой баячуудад өэдөр үнээр заржийнашүүү
Сонгуулиар энэ лав явж суртчилгаа хийсэнг сайн мэдэхгүй харин БАЯН мөнгөтэйг нь гайхаж магтсан хумслагчид л их байсан, Тэд ч авлигын мөнгөнөөс нь хишиг хүртсэн байх да , Хүмүүёийг хооронд нь сайн нийлүүлж 247 нэр дор сонгуулийн суртчилгаагаа хийсэн байх да ,БУРУУ ЗАМААР УЛС ОРНБХОО ЭСРЭГ БУСДЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА гэж санааанд багтамгүй
Nandin Dejid гэдэг FB хаягтай, байгаль орчны салбарын мэргэжилтэн энэ хүнийг өмөөрөөд байсан чинь цусан төрлийн хамаатан улсууд байсан юм биш үү.
Атг шалга
Наран сэвстэйг хятадад өгөх санаархлыг нь Оюук дэмжээгүй болохоор энэ муу нохой огцруулах гэж гүйсэн хэд дотор байж л дээ
Гаалийн байцаагч байсан Амгаланбаатар Говь-Алтайн гаальд баяжаад аймгийн Засаг дарга болоод одоо УИХ-ын гишүүд болоод баруун нутгийн баялагаа урагш нь зөөх гэж урд талд үнэнч зүтгэж байна. Энэ чинь л нутаг дэвсгэр, байгаль экологи, эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж буйн нэг жишээ. Оюу толгой, 5 толгой, Дорнодын нефтийн гэрээнээс сургамж авдаггүй ээ.
Өөдгүй амьтан юм даа
Энэ мэтийн зохисгүй үйлдэлд арга хэмжээ авах эрх мэдэлтэн байхгүй болчихсон нь ямар гаслантайюм бэ???!
Энэ О. Амгаланбаатар гэдэг гишүүнийг эргүүлэн татмаар хүн байна.
Эх орныхоо үзэсгэлэнт байгал, дэлхийд ховордсон ан амьтнаа хайрлаж хамгаалахаа мэддэггүй, хужаагийн хэдэн сохор зоосонд шүлсээ гоожуулаад байх төрийн түшээ байж болох уу.
Хэдэн зоосны ард хожим юу алдахаа төсөөлөх мэдлэг чадвар энэ хүнд алга
Хөгжүүлэхгүй ард иргэдийг нь ядуу байлгаж байгаад баялагруун дайрдаг луйварыг хүн болгон мэддэг болсон
Энэ Амгаланбаатар гэдэг онгорхой хар хужаа зайлаачээ
Хятадад эх орноо зарлаад байгаа урвагч хулгайч луйварчин Амгаланбаатарыг эргүүлэн татаач ааогцоруулаж арга хэмжээ аваач
ЁОО УРВАГЧ НАР ЮМ БИШҮҮ..
Байгаа боомтоо ашиглаж чадахгүй байж байгал сүйтгэж дахиж боомт нээх шаарлага байхгүй Энэ нээгдлээ гээд Алтайн ард түмний амьдралд сайхан юм болохгүй байхаа Тэр говь дуусна
Энэ бол жинхэнэ эх орон ард түмнээ боддогүй хувийн эрх ашиг бодсон Ардчилсан намын луйварчин. Хэзээч Нарансэвтэйг. нээж болохгүй Монгол улс экологийн болоод Аж нутгийн газар нутаг дэлхийд данстай. Мазаалай Хавтгай болоод бусад төрөл зүйлийн амьтадгүй болно үүнийг маш сайн шалга Хятадаас хахуул авсан байж энэ нутаг руу дайрч байна
Зам дагаад хөгжил, Боомт нээгдэж байж улс, аймаг хөгждиггүй юм уу? Өчнөөн гадаадын улсууд Байгаль орчиноо зөв менежментээр хамгаалаад, журам, дүрэмэаэ чанд сахиулаад зам, боомтоо нээгээд ажиллаж байгаа жишээ зөндөө байна. Энэ шантаажны, худал эх орончид дандаа хөгжлийн гацаа үүсгэгч. Дараагийн нэг Отгон гэх гадны гар хөл сэтгүүлч гарч ирж байгаам байна. Боомт нээгдэж байж эдийн засаг, аймаг хөгжих нь ойлгомжтой биш үү?
Шантаажаар баяжсан өнөрөөг дуурайж ядуу зүдүү амьдралаа өөрчлөхөөр зүтгэж буй бас нэгэн шиитхүүлч