УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах тухай" хуулийн төсөл өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдаж байгаа "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах тухай" хуулийг өргөн барихаар тогтсон талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Мөн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх хуулиас "Сэлбэ дэд төв" төслийг хасаж, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барина" гэв.

Дээрх гэрээг ойрын үед УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулснаар ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэв. Гэрээ байгууллаа гээд ямар нэг хязгаарлалт байхгүй. Дотооддоо үйлдвэрлэдэг болбол нэн тэргүүнд дотоодоосоо авна. Хаана хамгийн хямд байна тэндээс худалдан авах боломжтой. Сүүлийн 30 гаруй жил байгаагүй шинэчлэл хийж байгаа. Тэр нь шатахуун хадгалах сав. Энэ жилдээ багтаад 150 мянган тонны савтай болно. Ирэх жилийн өдийд гэхэд Монгол Улс хоёр сарын шатахууны нөөцөө хадгалж чаддаг болно гэлээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бөөлжис
Бөөлжис

Агаарын хөлөг ч гэж их пээдийж сурсан сагсуу сармагчин шүү.Онгоц гэдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button