НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Улаанбаатар марафоны холын зайд гүйх оролцогчдын энгэрийн дугаарыг олгоно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт эхлэхэд найм хоног үлдлээ. Уг гүйлтэд оролцохоор бүртгүүлсэн бүтэн/42 км 195м/ болон хагас марафон/21 км 095м/, 10 км зайд уралдахаар болсон гүйгчдийн энгэрийн дугаарыг энэ бямба гарагаас эхлэн олгохоор болжээ.

Мэргэжлийн болон сонирхогч гүйгчид тавдугаар сарын 16-20-ны хооронд Улсын драмын эрдмийн театрын урд талбайгаас энгэрийн дугаараа авах юм. Иймээс иргэдийг энэ хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд ирж өөрийн бүртгэлээрээ дугаараа авахыг зохион байгуулагчид санууллаа. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жил 46 мянган иргэн бүртгүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button