УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Говь-Алтай аймаг хөгжлийн индексээрээ сүүл мушгиж байхад О.Амгаланбаатар Нарансэвстэйг нээхээр лоббидож явна

Парламентын танхимд аймгийн Засаг дарга явснаараа сайрхаж, төрийн албанд боловсорсон, амьдрал мэддэгээ гайхуулдаг хэдэн гишүүн бий. Тэдний нэг нь О.Амгаланбаатар. Гэхдээ ярьдаг шигээ төлөөллийн ардчиллыг хангаж, иргэд сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугардаг уу гэвэл, эргэлзээтэй.

Тэрбээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр ч удаа сонгогдон ажилласан. Аймаг, орон нутгаа хөгжүүлж дийлээгүй ч Дөргөн нуурын хөвөөнд 145 сая төгрөгийн өртөг бүхий ганц бие залуусын уулзалт зохион байгуулснаараа олон танигдаж дөнгөсөн. УИХ-ын гишүүн болоод ч дорвитой ажил хийгээгүй. Фракц сэлгэн гүйж, нам дамжин "гувшиж" яваа.


Саяхан БГД-ийн Ардчилсан намын хорооны даргаар сонгогдсон тэрбээр өөрийнх нь хэлснээр буянтай ажил болох ганц бие залуусыг хооронд нь танилцуулах ажлаа үргэлжлүүлж, Говь-Алтай, Баянголоос олон хос төрүүлэхээ мэдэгдсэн. Ямартаа л Төрийн ордонд биш Гэрлэх ёслолын ордонд суувал зохих хүн гэдэг тодотгол хүртээд буй. Түүний паян үүгээр дуусахгүй. "Намайг аймгийн Засаг дарга байхад гурван жил дараалан ингэ ихэрлэсэн. Тэрнээс хойш ихэр ботго ихэрлээгүй" гэхчилэн ихэд ажил бүтээсэн мэт ярьж зогссон.

О.Амгаланбаатарын хоёронтоо тэргүүлсэн аймаг нь хөгжлийн индексээрээ сүүл мушгидаг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг танилцуулдаг. Энэ бол эдийн засгийн чадал, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц зэрэг өргөн агуулгад тулгуурлан гаргадаг үзүүлэлт. 2024 оны тайлангаас харвал Говь-Алтай 36.72 оноогоор 21 аймгаас 19-т эрэмбэлэгджээ. 2023 оны жилийн эцсийн тайлан мэдээнд тулгуурласан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, О.Амгаланбаатарын бүрэн эрх бүхий хугацаанд тавьсан "дүн".

Тэрбээр 2014-2016, 2020-2024 онд Засаг даргын алба хашсан. Ажил хийж, үр дүн гаргах боломжит хугацаа. Гэвч түүнд Алтай нутгаа хөгжүүлэхээс илүү, албан тушаал ахих чухал байв. Дотоодын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй энэ үед баруун аймгуудыг зорьсон иргэд зам харгуй, дэд бүтцээр хамгийн маруухан нь Говь-Алтай байгааг хэлдэг.

Түүнд нэрийн хуудас болчих бүтээн байгуулалт ховор. Харин чихийг нь халууцуулах зүйл цөөнгүй. 2015 онд аймгийнхаа тулгамдсан асуудал болох ундны усны асуудлыг шийдвэрлэхээр "Эрүүл ус" төсөл санаачилсан байдаг. Төслөө нээж тууз хайчлахын зэрэгцээ баллонтой цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлүүлж "шахсан" удаатай. Уг төслийн өртөг 1.4 тэр тэрбум төгрөг байсан аж.

Ийн төсвийн мөнгөөр хийсэн сонгуулийн жил угтсан далд сурталчилгааны хариуд тэр АТГ-аас сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох бичиг "гардсан". 2016 он сонгуулиар иргэдээсээ муу дүн авч, албаа өгсөн түүхтэй.

Түүнлэн ковидын үед МҮБХ-той хамтран Сар шинийн барилдааныг аймагтаа зохион байгуулна хэмээн УОК-ын өмнүүр орж, цар тахлын дэглэм зөрчин мэдэмхийрч байсан нь бий.

Түүний санаачилсан өртөг өндөртэй ч бүтэмж муутай хуулийн төслүүдтэй танилц

УИХ-ын гишүүнийхээ хувьд хэр ажиллаж байгааг нь түүний санаачлан өргөн мэдүүлсэн бүтэлгүй хуулийн төслүүдээс харагдана. Өөрт арай ойроор нь тэр мал, амьтнаас эхэлсэн. О.Амгаланбаатарын аав нь аймгийн алдарт уяач төдийгүй өөрөө ч УИХ дахь уяачдын бүлгийнх. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Улсын баяр наадамд шүдлэнгээ айрагдуулж байв.

Өнгөрсөн оны гуравдугаар сард саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг зохицуулсан агуулга бүхий ганцхан зүйл, заалт бүхий Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

Дараагаар нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан ч унасан. Уг нь хуултийн төсөл нь:

  • Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна.
  • Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно.
  • Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол улсын дархан тод манлай уяач цол олгоно.
  • 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох гэм мөрөөдлийн заалттай байсан юм.

Бие даан цөөн хууль санаачилж үзсэн тэрбээр "Нэг хууль санаачлахад маш их мөнгө шаарддаг юм байна. УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллах, хууль санаачлах ажилд зориулан сард 20 сая төгрөг төсөвлөдөг. Үүнийг 100 сая болгож нэммээр байна" хэмээн ярьж олны эгдүүцлийг хүргээд амжсан.

Хил гаалиар дагнасан ч дархан цаазат газарт хилийн боомтыг нээхээр улайрч буй нь увайгүйн шинж гэхээс илүүтэй эрх ашигт автсаны тэмдэг

О.Амгаланбаатарын албан намтар ч 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлого нь ч цомхон. Гэхдээ түүнтэйгээ дүйцэх цэвэр хүн биш. Засаг дарга болохоосоо өмнө нь хил гаалийн байгууллагаар ажиллаж байжээ. 2006-2012 он хүртэл Говь-Алтай аймгийн Бургастай боомт дахь Гаалийн хороо болон , Эрдэнэт, Гашуунсухайтын гаалийн хороонд улсын байцаагчаар ажиллаж байжээ. Энэ давуу байдлаа ашиглан Бургастайн боомтоор түүхий ноолуурыг машин машинаар хууль бусаар гаргасан талаар шуугиан дэгдэж байсан ч удаалгүй намжааж дөнгөсөн.

Ажил байдлынх нь намтраас харвал хил гаалийн ачаалал, боомтын нөхцөл байдлыг хэнээс ч илүү мэдэх хүн аж. Гэвч Монголд байтугай дэлхийд ховордсон ан амьтантай Их говийн дархан цаазат газрыг тойруулан, хилийн зурвас дагуу 500 километр хатуу хучилттай зам тавина, хилийн боомтыг нээнэ гэж улайрч буйгаас нь харвал ихээхэн эрх ашиг байна гэж харагдах.

Тэр саяхан "126 гишүүний тал нь авлигач, хэрэг төвөгт холбогдсон. Над мэтийн хэд нь гайгүй" гэж шударгын дүр эсгэн ярьсан удаатай. Гэвч түүний Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгэж буй нь Хятадын талаас захиалгатай зорилтот үйлдэл гэдэг тодорсоор байгаа юм. О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга байхдаа Ганьсү мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гэдэг. Түүнээс хойш Нарансэвстэйг нээх ажилдаа ханцуй шамлан орсон. Ганьсү бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум дахь Нарансэвстэй боомттой хил залгаа Мазуншань боомт орших Хятадын нэгэн муж.

Өдгөө Мазуншань талаас зургаан эгнээ зам боомт руугаа татчихсан, боомтын есөн давхар шилэн барилгаа барьчихаад О.Амгаланбаатарыг угтуулан хилээ нээхийг "шахаж" буй. Тиймдээ ч тэр эл ажлыг гүйцэлдүүлж магад гэж Ардчиллын сэргэлт малгайн доорх Ерөнхийлөгчийн жигүүрт үүрээ зассан.

"Ардчилсан сэргэлт" гэх холбоо саяхан АН дотор байгуулагдсан. Тэдний толгойлогчдын нэг нь О.Амгаланбаатар. Уг нь ҮБХ-ны 95 гишүүнийг эгнээндээ татсан том фракц. Гэхдээ АН дахь Ерөнхийлөгчийн жигүүр гэгддэг 13 нөхдөөс үүсгэн байгуулагчдынх нь ихэнх нь бүрдсэн нь анхаарал татаж буй. О.Амгаланбаатар бол намын дарга Л.Гантөмөрийг унагах ажилд оройлон оролцож, хариуд нь ҮБХ-ны даргаар "шагнуулж" явсан овлигогүй эр.

Одоо ч УИХ-д суух дөрвөн жилийн хугацаандаа амжиж хятад түншлэгчид, улс төрд "татсан" ах нарынхаа ачийг хариулж Нарансэвстэйн боомтыг нээх ажлаа амжуулахаар зүдэж байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийг бараадаад буй гэж харж болох.

Ерөөс парламентын танхимд тэр иргэдийг биш эрх ашигтнуудыг төлөөлж суугаа гэхэд хилсдэхгүй. Нарансэвстэйн боомтыг нээх гэж тэгтлээ улайрахын учир нь Талын мэлтэс гэх алтны ордны гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. О.Амгаланбаатарыг ч хууль бус алтын наймаагаар хөлжсөн гэдэг.

Өмнөх агуулгыг эндээс уншина уу:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-ын ээлжит нэг тэнэг дүр. суурь хүмүүжилгүй, мэдлэг боловсролгүй, хүн чанаргүй, шуналтай О.Амгаланбаатар. Хятадуудаас авлига авчихсан учраас Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж мангартаж зүтгээд, дэлхийд нэн ховор, ганцхан Монгол Улсад байдаг Мазаалайн тухай шинжлэх ухаанч зүйл ярьсан эрдэмтэн мэргэдийг доромжилсон маанаг этгээд. Алтайнхан яагаад ийм бүдүүлэг этгээдийг сонгосон юм бэ?
86 О.А.

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

Алтайнхан уг нь ухаантай зоригт эрсээр дутаагүй юмсан.Цахиур Төмөрөөс эхлээд Лоохууз,Аварзэд,Лодойдамба,Түдэв гээд....Энэ цаг үед С.Амгаланбаатар гэдэг үхээрийн бузар,гарал нь тодорхойгүй новштой таарлаа.Бурхан минь өршөө.

Зочин
Зочин

Аймгаа өөд нь татаж чадаагүй хүн улс орны бодлого ярина гэхээр л итгэл төрөхгүй юм даа

Зочин
Зочин

Naransavstiin boomt gej ih l zutgeed bdg ymar ashig sonirhol bdag yum bol doo

Зочин
Зочин

Хууль санаачилна гээд мөнгө нэмье гэж ярьсан нь хамгийн инээдтэй санагдсан

Зочин
Зочин

Энэ өгөр толгойг тэр чигээр нь ажил албанаас нь хал. Бөөн гай болнодоо

Зочин
Зочин

Govi-Altai yavj uzsen hun bol zam ded butets ni yamar bgaag medne dee

Зочин
Зочин

Uls turuus iluu show hiideg hun shig haragddag

Зочин
Зочин

Нэг их ард түмэн ярьсан хүн мөртлөө дандаа өөр сэдвээр сенсаци хийх юм

Зочин
Зочин

Төрийн ажил хийж байгаа хүн ингэж байнга шоудаад байхаар ядмаар

Зочин
Зочин

иймэрхүү оркуудыг эргүүлэн татвал таарна

Зочин
Зочин

Irgediin amidral saijirsan yum alga gej olon hun heldeg

Зочин
Зочин

Zam ded butets deer l anhaarah heregtei bna

Зочин
Зочин

Zam ded butets deer l anhaarah heregtei bna

Зочин
Зочин

Iim medeen deer hun bur l ergelzeh bh

Зочин
Зочин

Boomt neeh ni hugjil gej harah hun ch bn eserguutseh hun ch bn

Зочин
Зочин

Erh ashigtai humuus l ih hojdog yum bish uu

иргэн
иргэн

энэ бузрыг зайлуулаачээээ

Зочин
Зочин

Хүрэлсүхийн нохой. АН дахь МАН-н БЭТ

Иргэн
Иргэн

Харваас энэ бол эргүү,махан толгой,гэр бүлгүй хүмүүсийг эвцэлдүүлэх,тэмээ ихэрлүүлсэн гэхээс өөр юм энэ амьтнаас горьдолтгүй Говьалтайхан ийм юмнуудаар чиглүүлүүлж байсан болохоор хөгжил дэвшил ярилтгүй ирэх сонгуулиар баяртай болго

Зочин
Зочин

Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн оооо бичлэгийг өөрсдийх нь зөвшөөрөлгүй хадгалж аваад гадаадийн мөнгөтэй гаж донтнуудад өндөр үнээр зарж

Зочин
Зочин

ГАА-д 1 ч юм хийгээгүй ашиг олохын донтой хүндээ. Муухай зүйл их хийсэн дээ. Бурхан минь

мулгуу
мулгуу

Харин ч АН 2 удаа гарч энэ аймаг жаахан гэгээ орсым шүү. Түүнээс бүтэн 30 жил МАНгартаад бүүүр сөнөж мөхөж бсндаа

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

harvaas bdag l neg teneg ork l bna

Зочин
Зочин

Ингэ хээл хээлтүүлдэг гар уу?

иргэн
иргэн

Амгаланбаатарыг эргүүлэн тат

Зочин
Зочин

энэ бузар ГАА д их гай болондоо

Холбоотой мэдээ

Back to top button