Х.Нямбаатараар овоглосон төслийг царцаах Н.Учралын хоёр дахь мад: "Сэлбэ 20 минутын хот"
Х.Нямбаатараар овоглосон хоёр дахь мега төслийг Н.Учрал тушчихлаа. Тухайлбал, "Туулын хурдны зам"-ыг хууль хяналтын байгууллагын шалгуулна гэж түр зогсоосон бол "Сэлбэ 20 минутын хот" төслийг багтаасан хуулиас нь гаргаад шидчихлээ. Одоо Х.Нямбаатар нарын төслөө зогсоохгүй, хугацаандаа ашиглалтад оруулна гэх ам үнэн эсэхийг харах цаг. Тэдэнд "Б" төлөвлөгөө байгаа юу?
"Сэлбэ 20 минутын хот" төсөл бол Улаанбаатарын хамгийн их утаажилттай бүсэд газар чөлөөлөлт хийж, 10 мянган айлыг бүх дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцанд амьдруулах концевцийг агуулсан мега төсөл. 20 минутын дотор эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээгээ авах байдлаар төлөвлөгдсөн. Нийт өртөг нь 1.9 их наяд. Эхний байдлаар Нийслэлээс гаргасан 500 тэрбумын бондоор санхүүжсэн.
Одоогийн байдлаар эхний блокууд зургаан давхар хүртлээ боссон дүр зурагтай буй юм. Манай оронд барилга бүтээн байгуулалт хийх сар нь тун цөөхөн. Гэтэл бүтээн байгуулалтын улирал эхэлмэгц төсвийн тааз тулсан шалтгаанаар идэвхтэй үргэлжилж байсан төсвөө Засгийн газар нь боомилчихлоо. Яг ийм байдал үүснэ гэдгийг өнгөрсөн жил 2026 оны төсөв батлах үеэр бүгд мэдэж байсан ч алдагдалгүй төсөв батална гээд мега төслүүдийн төсвийн асуудлыг ярилгүй хав даржээ.
Улмаар Н.Алтаншагай нарын гишүүд "Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Сэлбэ 20 минутын хот төслийг багтаасан "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл"-ийг санаачилсан ч УИХ дэмжээгүй. Атал нэг долоо хоногийн дараа хуулийн төслөөс ганцхан Сэлбийн төслийг гаргаж шийдээд, үг үсэгт нь өөр өөрчлөлтгүйгээр Засгийн газрын автортойгоор орж ирлээ.
"Хэрэггүй хууль, Монгол Улсын хоёр төсөвтэй болгох гэлээ" хэмээн шүүмжилж байсан хүмүүс дуу нэгтэйгээр дэмжиж, анхны хэлэлцүүлэгт нь шилжүүлчихлээ. Дэмжих нь аргагүй байв. Учир нь хуулийн төсөлд тунаж үлдсэн хоёр төсөл бол Ерөнхийлөгчийнх. Ерөөс Ерөнхийлөгчийн ивээсэн төсөл болон хүмүүс л урагш явдаг жишиг л.
Одоо "Сэлбэ 20 минутын хот" төслөө зогсоохгүй, дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж 2027 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж ам гарсан Хотын дарга Х.Нямбаатар, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатарын үгс хэр бодитой болохыг харах л үлдлээ. Хэрэв үргэлжлүүлж чадахгүй бол төртэй гэрээ байгуулсан гадаад, монголын долоон компани, ажилчид хэрхэх вэ. Өдөр хоногоор хүүлэгдэж байгаа гадаадад тавьсан өрөө яах вэ, дарга нар аа.
Сэлбийн төслийг гацаавал дараагийн төлөвлөгөөндөө орно хэмээсэн “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатарын ярилцлагыг дараах линкээс унших боломжтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1.9 их наядын төсөл эхлүүлчихээд дундаас нь мөнгийг нь боох чинь төлөвлөлтгүй төрийн жишээ юм даа
Хулгайг таслан зогсоох нь Учралын үүрэг хүн бүрийн үүрэг
Хотын утааг бууруулах том төсөл байхад улс төрөөр гацаагаад байвал хохирол нь иргэдэд л ирнэ
tuluvluguu ni saihan sonsogdson odoo heregjilt l chuhal bn
Нямбаатарыг хорлох гэнд иргэдээ, улс орныхоо бүтээн байгуулалтыг л хорлож байгаа тэнэглэл. Өнөө маргаашийн улс төржилт, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн эх орнор хорлодог улс төрчид бол хамгийн адгийн шаарууд байдаг
Төслийн ажил тун дажгүй сайн явж байсан ч албан тушаал, сандал ширээний хэрүүлээс болж энэ том ажил зогсох нь хэнд ашигтай вэ. Энэ бол нөгөө монголчуудын тамын тогооны үлгэр, сайн сайхан яваагаа хоролдог атаархуу муу муухай араншингийнилрэл. Гол айдас нь Нямбаатарын ажил сайн байвал нэр хүнд өсчихнө Оюун-Эрдэнэтэй холбоотой бүх зүйлийг нураахгүй бол ард олны дундаас дахиад гараад ирвэл бүр дийлдэхгүй болно гэсэн түгшүүр эдэнд амь бөхтэй байна.
Ингэж нэг хүн рүү зохион байгуулалттай хэт харлуулж дайраад ирэхээр ч эсрэгээрээ цаад муулуулж байгааг нь хүмүшс өмөөрөөд эхэлдэг дээ. Учрал бол намынхаа эв нэгдлийг улам л дордуулж хагалах юм байна. Eр нь Хүүк Учрал 2 намаа албаар 28 онд ялагдуулах тактик хийгээд байх шиг байна. Тэгэнгүүт Хүүк нь тэнгэрээс бууж ирсэн мэт залран намын дарга болох гээд л
Тамын тогооны Монголчууд ч мөн дөө. Эрх мэдэл сандал суудлын төлөөл мөнхөд алалцсаар эцэстээ хийж бүтээсэн ч юмгүй мөхдөг. 2-хон жил болоод бүрэн эрх нь дуусах гэж байж жаахан эв найртай ажил төрлөө урагшлуулахаа бодохгүй мөн ч тэнэг золигнууд юм даа
Нэгэнт эхлээд гайгүй яваа ажлаа гүйцээх л хэрэгтэй юмаа..
hvnii chanar gej tyi ch alga ene hvvhded arai tulhtai hvn ene ajliig hiih heregtei yim bna daa
Хамгийн хэрэгтэй төсөл бол 23сэлбэ" байна шүү? Үүнийг зогсоо бол Учрал дуусаа.
Монголд мега төсөл урагшилж байсан түүх бна уу бүгд гацдаг царцдаг
Uvsiin horon sanaatai hulgaich
Энэ зомби нэг л ёозгүй байнаа. Маш явцуу хандлагатай юм. Хамаг ажил гацаагаад л Нямбаад одоо юундаа тэгтлээ өсөрхөөд байгаа юм. Цаадах нь Учралыг дэмжиж л явсан уу гэхээс хорлож яваагүй л баймаар юм.
Хүн муутай хог Учрал. Албан тушаал мөнх биш шүү
Худгайч нямбаа оюунэрдэнэ эд нардаа дээрэлхүүлээд боломжоо хулгайлууд доромжлуулаад сууж байхдаа таарсан новш