УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар Н.Учралын томилгоог "нясалчихаад" хотын даргын тамгаа өөрийн талын Б.Мөнхбатад үлдээгээд буув

Ерөнхий сайдын Н.Учралын шийдвэрийн дагуу Х.Нямбаатар 2.7 жилийн дараа хотын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлыг хоёр хоногийн өмнө Хотын нэгдүгээр орлогчоор томилогдоод буй Б.Мөнхбат түр орлон гүйцэтгэхээр болж, тамга тэмдгийг нь гардав.

Х.Нямбаатар ажлаа өгөхөөсөөс өмнө бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Мөнхбатыг нэгдүгээр орлогчоор томилж амжсанаар тэр дараагийн хотын дарга тодрох хүртэл Улаанбаатар хотын удирдах эрхтэй болж буй. Б.Мөнхбатын нэр Т.Даваадалайг "Туулын хурдны зам"-ын хэрэгт шалгагдан ажлаа өгөхтэй зэрэгцэн сонстож эхэлсэн ч Н.Учрал түүнийг дэмжээгүй гэдэг. Харин оронд нь БЗД-ээс Э.Бат-Амгалангийн хүн болох Д.Жаргалсайханг нийслэл рүү татсан. Гэтэл Х.Нямбаатар дарга мөчөөгөө өгөхгүй түүний авчирсан хүнийг нь "нясалчихаад" бууж буй ийм дүр зураг.

Эндээс Х.Нямбаатар, Н.Учрал нарын нийслэлийн орлогчийн хоёр орон тоонд өөр, өөрийн хүнээ хүч тэнцүүлэн байршуулж, нийслэл, засаг хоёр "заамдалцачихгүй" байдлаар урагшлах улс төрийн тохироо нэгэнт цуцлагсдан тул өөрийн талын хүндээ тамгаа үлдээж байгаа нь харагдана. Ерөөс нам талаас харвал нийслэлд Х.Нямбаатарын хүч, тулах цэг Ерөнхий сайдынхтай харьцууламгүй жин дарна.

Ташрамд дурдахад, хуулийн дагуу ротын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаас гурав хоногийн дотор хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон дэвшээд буй Б.Мөнхбат гэж хэн бэ.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-дээ:Өөрийн орлого: 674 сая

  • Гэр бүлийн орлого: 36 сая
  • Нийтийн орон сууц -1: 709 сая
  • 201 адуутай: 1.4 тэрбум
  • Газар: 1 сая
  • Үнэт эдлэл: 80 сая Хадгаламж: 92 сая
  • Койн: 19 сая
  • "Түмний хурд" гал уяа Нөхөрлөл, Хас банк, Худалдаа хөгжлийн банк-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Ажлын туршлага:

  • 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд Физикийн багш
  • 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
  • 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2018-2023 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2024 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөх
  • 2024 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр 2016-2020, 2020-2024 болон 2024 оноос хойших хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байгаа юм.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч болмогцоо "Хотын ажил тасралтгүй явах ёстой. Иргэдийнхээ өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана" хэмээлээ. Тус тодруулгыг дараах линкээс унших боломжтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Ухрал" ЕС нэр нь зохижээ.

Зочин
Зочин

Учрал огцор

Зочин
Зочин

ТАМГЫН ГАЗРААР ЗАНИМАЛДСАН ФИЗИКИЙН БАГШ ЯАЖ ИНГЭТЛЭЭ БАЯЖДАГ ЮМ БЭ???

Зочин
Зочин

Учралыг ч нэг доош нь хийхшиг болждээ. Энэ бацааны хөрөнгийн эх үүсвэрийг нотлуулах хэрэгтэй юм байна.

Зочин
Зочин

Хурдан удмын адуун сүрэгтэй гэж байгаа 24 сургуульд багш хийж байсан хүн яаж 3 тэрбумын байртай болсон байх вэ айн

Зочин
Зочин

Нянбактер огцорсон чинь боксын холбоо дараагийн ерөнхийлөгч болох хүнээ хайж эхэлжээ

Холбоотой мэдээ

Back to top button