Б.Мөнхбат: Хотын ажил тасралтгүй явах ёстой. Иргэдийнхээ өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана
Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Мөнхбатыг томиллоо.
Тэрбээр "Хотын ажил тасралтгүй явах ёстой. Хотын иргэдийнхээ өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө, алхам урагшлуулахын төлөө хичээж ажиллана. Бидэнд дулааны улирал бага байдаг. Тавдугаар сарын 31-нээр холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагаанууд зогсоно. Ажлуудаа эрэмбэлнэ. Нэн ялангуяа боловсролын салбарт анхаарч есдүгээр сарын 01-нд хичээл эхлэх боломж, бололцоогоор хангана. Мөн бусад төсөл хөтөлбөрүүдээ явуулна.
Мэдээж зун, намрын сар дуусна. Өвлийн улирал, агаарын бохирдол, утааны асуудал эхэлнэ. Тиймээс одооноос эхлэн түлш, халаалт зэргээ бэлтгэх ажил хүлээгдэж байгаа.
Сошиалаар мэдээлэгдэж байгаа шиг ямар ч хэрэггүй бродюр, хавтан шинэчлээд байгаа зүйл байхгүй. Автозамын шинэчлэлтэй холбогдуулан бродюр шинэчлэгдсэн. Харин явган хүний замын тухайд өнгөрсөн хугацаанд 13 байршилд чулуун зам болгохоор төлөвлөсөн. Өнгөрсөн жил зургаан байршлын ажил дууссан. Энэ жил үлдсэн таван байршил дээр ажлууд хийгдэх төлөвлөгөөний дагуу явж байгаа" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
zass
Талбайд гараад түц ээ ачаа
Түц гүй цэвэрхэн байх ёстой