ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: ХӨСҮТ-Д 16 хүнийг тусгаарласан

Өнөөдөр /2020.01.31/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корнавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЭМЭЛТ 12:06 ЦАГТ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

12 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Өчигдөр нийт 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Тэгвэл үүнээс зургаагийнх нь хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдож эмнэлгээс гараад байна. Ингээд 12 хүний шинжилгээний хариуг хүлээж байхад ахин дөрвөн хүн ирж тусгаарласнаар нийт 16 хүнийг тусгаарлан шалгаж байна. Нэг таатай мэдээ гэвэл нэгдүгээр сарын 25-ны өдрийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөртэй харьцуулахад Монгол, БНХАУ-ын хилээр гарч буй иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурсан.

Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, тэдэнтэй ажиллах ажлыг зохион байгуулах дөрвөн баг ажиллаж байгаа бөгөөд нөөц дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогоор шинэ төрлийн коронавирусийн халдварыг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн буюу могойноос үүсэлтэй гэж таамаглаж байгаа бөгөөд олон орны эрдэмтэд үүсгэгчийг тогтоохоор ажиллаж байгаа. Гэвч албан ёсны хариулт гараагүй хэвээр байна.

Иймд бидний зүгээс халдвар гарсан улс руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Коронавирусийн үүсгэж буй аюул нь энгийн ханиад шиг шинж тэмдэг илэрдэгт байгаа юм. Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчсон, коронавирусийнх байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн бол зайлшгүй эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1017666028618763/?__xts__[0]=68.ARAFoa37nLGdfcwgwwUW6VN-Tn2MKV-w1suwkzj7LMsDAGvz08Bi0W5toHVDH0e9_694QWwAPWN94GmQFXdN4TLKXYxp-5eB6caeKfEAhVuFhoirgMaX1ycmmYq-Cnxlg1lBMVW8IJN9TfxTZO3t0S2oYU2qFPnAu843QTmHNRpEkA9XcPw6zrTs7aNJ9GdQCaIHN9mvNmK_qApcxlriJ7pspBeAZb64A-uZaEGFUKs1Zn-5-uaD48s8AP6EiP48Skj5IICCFJ9B3nV73p70QbbL57wha8D80AydCMuDgavB2pmEV_pdNRcFmyIJJISyfUiBks5RrIcnGZcwiYgJNeBOhSWzRrb1wjpJ1siChJ0GOxP9pARuCKbWUgqhh97dVec&__tn__=-R

ЭХЛЭЛ 11:20 ЦАГТ

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица:

ДЭМБ ОНОШИЛГООНЫ АППАРАТУУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Урд шөнө Олон улсын дүрмийн онцгой байдлын хороо нийгмийн ноцтой байдал үүссэн гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж албан ёсоор зарлалаа.

Энэ шийдвэрийг нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор, зөвхөн БНХУА-д халдварын тархалт явагдаж байсан бол Афикаас бусад таван бүсэд бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор гаргасан. Дөрвөн оронд хүнээс хүнд халдвар тархах тохиолдлууд тархах болсонтой холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч байна.

Дэлхийн хэмжээнд батлагдсан тохиолдол өчигдрийн байдлаар 7834 байсан бол 9812 тохиолдол байна. Тархал зүйн нарийн дүн шинжилгээ хийж дэгдэлтийн явцыг харахад оргил үедээ ороод буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ тухай мэдээлэх нь арай эрт байна.

БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа тохиолдлууд нийт халдварын нэг хувийг эзэлж байгаа. ДЭМБ оношилгоо аппаратуудаа их хэмжээгээр үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн. ЭМЯ-наас 3000 оношлуур авах захиалга өгсөн бөгөөд хоёр долоо хоногийн дотор  нийлүүлнэ гэх хариуг өгөөд байна.

Эцэст нь цуу яриа ташаа мэдээллийг таслан зогсооход сэтгүүлчид маш том үүрэгтэй, ард иргэд хувийн ариун цэврээ сайн сахиж, халдвар гараад буй бүс нутагт аль болох аялахгүй байх, халдвар өргөн хүрээнд тархсан улс орноос ирсэн бол шинж тэмдгээ сайн ажиглаж байж эрүүл мэндийн байгууллагад хандана уу.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

халдвар гарсан улсруу аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна гээд байх юм. Дэлхий даяараа онц байдал зарлаад хятадтай хилийн боомтоо хаагаад байгаа юм бишүү. Манайх чинь боолтоо хаагаад байгаа юм уу. Анхааруцлаад байгаа юм уу. Өдөр бүр хуралдаж байж тодорхой шийдвэр гаргаачээ. Юугаа хүлээж байгаа юм бэ. Бид ойлгохгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button