Килограмм нөөцийн махнаас ₮300 ашиг олдог дэлгүүрүүдийг цагдаагаас ШАЛГАЖ эхэлжээ
Нөөцийн махны нийлүүлэлт ховордож улмаар худалдааны махны үнэ "тэнгэрт тулж" нэг килограмм нь ₮37-39 мянга болсон. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас "махны үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл болох 1,400 тонныг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн.
Улмаар өчигдөр буюу энэ сарын 19-наас эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үхрийн махыг килограмм тутамд нь 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Тухайлбал, нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүрийн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж буй.
Тодруулбал,
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд худалдаалж байгаа юм.
Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхлэх юм байна. Түүнчлэн жил бүрийн зургаадугаар сарын 15-ныг хүртэл худалдаалдаг байсан нөөцийн махыг энэ жил долоодугаар сарын нэгэн хүртэл худалдаалах шийдвэр гарсан.
Харин иргэдийн дунд "гэрээт хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн мах байдаггүй. Ирснийг нь танил талаа харж өгдөг. Цаашлаад нэг хүнд олноор нь өгч үнийг нь өсгөн дамлаж зардаг" гэх хардлага байна. Иймд бид нөөцийн мах худалдаалдаг худалдаа эрхлэгчээс энэ талаар тодруулсан юм.
-Нөөцийн махнаас ₮300 төгрөгийн ашиг олдог. Түүгээр нь хөлдөөгч ажиллуулсан цахилгааны мөнгөө арай гэж төлдөг-

Тэрбээр "Жил бүр дүүрэг бүрд тодорхой хэдэн дэлгүүрүүд өөрсдөө хүсэлт гаргах, зарим тохиолдолд дүүргээс санал тавих зэргээр нөөцийн мах худалдаалах гэрээг нийлүүлэгч компани, дүүрэг, дэлгүүр гэх мэт гурван талд гэрээ байгуулдаг. Гэрээнд зааснаар бид үнэ нэмж зарах боломжгүй нэг килограмм махнаас ₮300 төгрөгийн ашиг гардаг. Харин бага хэмжээний нөөцийн мах зардаг дэлгүүрүүд ашиг олох нь бүү хэл алдагдалд ордог. Тухайн ирсэн махыг хадгалахын тулд 3-4 хөлдөөгч хэрэг болно. Түүнийг ажиллуулах цахилгааны мөнгөнд өнөөх ₮300 нь арай гэж л хүрдэг. Тиймээс алдагдалтай ажилласан үеүд цөөнгүй.
-Гэрээт дэлгүүрүүдэд нөөцийн мах байдаггүй гэж иргэд ярьж байсан. Цаад нийлүүлэгч компани нь хугацаандаа махаа өгөхгүй асуудал үүсгээд байдаг юм уу. Яг ямар асуудал байдаг юм?
-Дэлгүүрүүдээр нөөцийн мах байхгүй нь үнэн. Өвөл харьцангуй гайгүй байсан гэтэл өнгөрсөн хоёр сараас эхлээд нөөцийн махны эрэлт ихэссэн. Манайд мах нийлүүлдэг байсан "И Эн Пи" ХХК өнгөрсөн гуравдугаар сараас солигдож "Чойбалсан групп" ХХК болсон. Өмнөх компани цаг тухайд нь махаа нийлүүлдэг байсан бол "Чойбалсан групп" ХХК болж солигдсоноор 3-4 удаа мах авчирч өгсөн байх. Ингэхдээ нэг ирэхдээ 20-30 уут буюу 80-100 кг мах авчирдаг. Өнгөрсөн сарын сүүлээр бүр ирэхээ больсон. Одоогоор бол тасарсан байдалтай, хөргөгч хоосон байна. Ирэх долоо хоногийн дундуур ирнэ гэсэн мэдээлэл цахимаас авсан.

-"Дэлгүүрийн худалдагч нар өөрсдийнхөө таньдаг хүнд олон тоогоор нь өгч цааш нь дамлаж зардаг" гэсэн иргэдийн хардлага байсан?
-Үнэхээр тэгэх боломжгүй. Надад дэвтрийн гурван хуудас дүүрэн утасны дугаар байна. Мах ирэхээр хэл дуулгаарай гэсэн хүмүүсийн дугаар. Манайх яг хэлсэн дарааллаар нь дугаарыг нь тэмдэглэж авч мах ирэнгүүт нь залгаж хэлдэг. Хэрэвзээ ямар нэгэн байдлаар утас нь холбогдохгүй бол дараагийн хүнд нь хэлнэ. Энэ нь харин ч нэг хүн нөөцийн махыг олноор авч, цааш дамлаж зарахаас сэргийлдэг.
-Нөөцийн мах хайсан иргэд таны хэлдэг шиг зүйл ярьж бидэн рүү дайрах нь цөөнгүй. "Та нар таньдаг хүмүүстээ өглөө, яахаараа мах байдаггүй юм. 1111 төвд гомдол гаргана" гэх мэт хэл ам тасрахгүй. Сая гэхэд л дүүргийн цагдаагаас нөөцийн махтай холбоотойгоор дуудаж шалгаж байна. Нийлүүлэгч компаниасаа нийт хэдэн кг мах авсан, иргэдэд худалдаалсан үнийн дүн, тайлан тооцоо зэргийг шалгасан.
-Нөөцийн мах худалдаалснаар танайд ямар ашигтай байдаг юм?
-Нэг кг тутамд нь ₮300 төгрөгийн ашиг гардаг юм. Нэг доор нөөцийн махыг олноор нь худалдаалж чадахгүй учраас ашиг гэхээсээ илүү алдагдал хүлээдэг. Тухайлбал, манайх нөөцийн маханд зориулж гурван хөлдөөгч гаргасан, түүний цахилгааны төлбөрийг төлж хүрэхгүй хэмжээнд байдаг. Үүн дээр НӨАТ-ын баримт хэвлэж өгөх цаас, банк хоорондын гүйлгээний шимтгэл зэрэг жижиг ч гэсэн урсгал зардлууд их. Нөөцийн мах худалдаалсны ганц давуу тал нь үйлчлүүлэгчээ л татах юм даа. Манайх сүүлийн зургаан жил тасралтгүй нөөцийн мах худалдаалж байна.
-Сүүлийн зургаан жил нөөцийн мах худалдаалж байгаа гэж байна. Өмнөх жилүүдээс нөөцийн махны чанар хэр байна гэж дүгнэх вэ?
-Шууд хэлэхэд муу гэж дүгнэнэ. Хонь гэхэд гуяны мах хэзээ ч ирж байгаагүй. Дийлэнхдээ яс ихтэй, хатсан, туранхай мах ирнэ. Энэ жилийн тухайд "И Эн Пи" ХХК мах чанар муутай байсан гэж хэлнэ. Харин сүүлд манайд мах нийлүүлж эхэлсэн "Чойбалсан групп" ХХК мах харьцангуй сайн байсан.
-Иргэд: 8.1 кг үхрийн мах 121,500 төгрөг болж байна. Цаашид нөөцийн мах тогтворжвол махны үнэ буурах байх-
Бид өчигдөр болсон нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас мах авахаар дараалж буй иргэдээс байр суурийг нь тодруулахад "Гэрийн ойролцоо дэлгүүрүүдээс нөөцийн мах огт олдохгүй байсан. Арга барахдаа "мах буунгуут нь залгаарай" гэж дэлгүүрийн худалдагчаас нь гуйж байх уу дээ. Энэ жил ганц удаа л нөөцийн мах авах аз завшаан тохиосон. Түүнээс биш хүссэн үедээ гараад авдаг элбэг зүйл байхаа болиод удаж байна. Ганц удаа авахад мах нь яс ихтэй, ялангуяа хонины мах нь хатсан хальстай байсан. Хадгалах нөхцөлөөс болоод тийм байдаг юм болов уу гэж ойлгосон. Угтаа нэг уут нь 3 кг гэдэг ч бодит байдал дээр 2,5-2,8 кг жинтэй байдаг. Нөөцийн мах ховордож зах зээлд эрэлт ихсэхээр "Хүчит Шонхор" захын худалдааны махны үнэ өсдөг. Би саяхан очиж тэмээний мах авахад лангуу болгон дээр өөр, өөр үнэтэй байсан. Эхэлж ороод асуухад ₮18 мянга гэж байсан мах хэсэг хугацааны дараа ₮19 мянга болчихсон байх жишээтэй. Махны худалдаа эрхлэгч нар хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ дураараа нэмдэг байдлаа болих хэрэгтэй" гэлээ.
Иргэн 2: "8.1 кг үхрийн мах авахад 121,500 төгрөг болж байна. Захаас мах авахаас харьцангуй хямд үнэтэй юм даа. Нэг хүнд гурван уутаас дээш өгөхгүй байна. Энэ хавар нөөцийн мах авч чадаагүй, олдоогүй. Худалдааны махыг нэг килограммыг нь ₮24 мянга орчмоор авдаг байсан. Ястай мах учраас гурван уутыг нь 2-3 хоногт л хэрэглэх байх. Боломж нь байдаг бол нөөцийн махыг хүртээмжтэй бүтэн гулуузаар нь зардаг бол бидэнд хэрэгтэй байна. Ойр ойрхон нөөцийн мах хайж явахгүй амар. Нөөц боломж нь байдаг бол төвлөрсөн цэг болон дэлгүүрүүдээрээ нэгэн зэрэг махаа зараад эхэлбэл сайн л байна" хэмээн ярилаа.
Иргэн 3: "Гэрийн ойролцоо дэлгүүрт сар орчмын өмнө нэг ирсэн байх. Ирсэн даруйдаа дуусчихсан учраас авч чадаагүй. Өдөр болгон орж асуухад ирээгүй гэдэг. Нөөцийн мах иргэдэд олдохгүй болохоор эрэлт ихсэж худалдааны махны үнэ тэнгэрт тулсан. Албаар махны үнээ өсгөх гээд нөөцийн махаа нийлүүлдэггүй юм болов уу гэж сүүлдээ хардахад хүрлээ. Одоо ямар ч байсан нөөцийн мах авах гээд дарааллаа хүлээгээд зогсож байна. Нэг хүнд гурван уут буюу 6-8 кг мах өгч байна гэсэн түүнийг нь долоо хоног хэрэглэх байх" гэв.
Б.АЗЖАРГАЛ
Нөөцийн махны талаар дэлгэрэнгүй агуулга унших бол:






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр 300 яахвэ 38к хүргэдэг захын чэнжүүдтэй тэмц
Xөдөө аж ахуйн яамны квот нэрээр хужааруу гаргах зөвшөөрөл өгсөн, гаалиар 10 тонн гэж мэдүүлж 100 тонноор нь ямар ч татваргүйгээр гаргасан авилгачдыг шалгаачээ... Нүүрсний хулгай, ногоон автобус, одоо стратегийн бүтээгдэхүүн малын махруу авилгачид ороод удаж байна...
Мах ирэхээр нь танилдаа өгдөг гэдэг үнэн л юм шиг санагддаг байсан
Ирэх үед нь очоод сахивал олдоно.
hulduu mahnii tsahilgaanii zardal hurtel hurehgui ashigtai gej hen ch bodohgui dee
8kg mah 120k bolchihson geheer amidral hund bn shuu
Хэн ч эсэргүүцэхгүй. Инфляц өсгөж буй гол хэрэгтэн төр өөрөө. Байнга хөөрөгддөг. Одоо бол 90 оны дараахаас дутахгүй мөнгө уналаа.
Давраад бгаарай
delguuruud bish niiluulegch kompaniudaa sain shalgah heregtei yum bish uu
Дэлгүүрүүдийг биш системээ өөрөө сайжруулах хэрэгтэй байна
Бүгдийг л хорьж цагдаж шалгаж тэнэгтэх юм. Над зах зээлийн зарчим экспорт импорт мэтээ судлаач дээ
Нөөцийн 1 кг махныхаа үнийг ард иргэддээ телевиз радиогоор сайн сурталчлаад хаанаасч авсан энэ үнээрээ шүү гээд зарлаачээ дандаа юмыг дутуу дулимаг хийх юмдаа хийж байгаа ажлаа яс хийж хариуцлагатай байцгаая л даа
Хариуцлага дэг журам аль ч нийгэмд зайлшгүй хэрэгтэй шүү дээ.
300₮ ашигтай гээд байхад дэлгүүрүүдийг буруутгах хэцүү юм байна
Тэр нь угтаа ашиг ч биш гэж байна. Банкны шимтгэл цахилгааны зардлаа ч даахгүй. Манайхны хавьд бол ирдэг, байхгүй биш хүмүүс дорхноо аваад дуусдаг гэсэн. Уг дэлгүүртээ бол ямар ч ашиггүй байлээ. Картаар төлбөрөө хийхэд банк картны төлбөрөөс шимтгэл авдаг гэхээр нь хүнд хэрэггүй зардал гаргаргүйн тулд банкны карт ашиглавал төлдөг төлбөрийг нь нэмж өгсөн. Бүр ч тийм муу мах байгаагүй. Гэхдээ мах нийлүүлдэг газрууд сайн муугаа жигд тэгш тараахыг эрмэлзэх хэрэгтэй. Махны үнэ галзуураад зах дээр тэиээний мах адууны мах л санал болгоод байсан. Арай гэж өндөр үнээр нь нэг мах автал асуудалтай бас амтгүй байсан. Дараа нь энэ нөөцийн мах хэдэн удаа сахиж байж авсан, чанар нь бол миний үнэтэй худалдаж авсан махнаас хамаагүй илүү сайн зөөлөн бас амттай байсан. Ийм үед ирээд дорхноо дуусах нь мэдээж. Дунд нь хувийн хэвшлийнхэн л алдагдалтай ажиллах буруу.
ene nootsiin mah chini irgeddee hurehgui bga ni hamgiin tom asuudal bn daa
Нөөцийн махны чанарт үнэхээр анхаарах хэрэгтэй
Махны үнэ ингэж өсөөд байхад ард иргэд л хэцүүдэж байна
Нөөцийн мах олдохгүй болохоор захын үнэ улам өсөөд байна
Нөөцийн мах нөгөө том хоолны газар руу яваад байгаа биз .
neg hund olnoor ni ogohgui bga ni zov l doo damlaj zardag humuus ih bdag
Нөөцийн мах гэдэг нэртэй ч иргэдэд хүрдэг нь ховор болсон юм шиг
ene mahnii niiluulelt yagaad ingej tasraad bdag ym bol
Mahnii une ingej savlahaar irged l hetsuudne shuu dee
Үнэ нэмэгдсэн марыг авахгүй л бхйх хэрэгтэй.
Нөгөө муу муудаа дээрэлхүү Муна гадсан даа дээрэлхүү гэдэг нь энэ байхдаа удахгүй мах авч идсэн ард иргэдээ шалгах бий дээ
уул нь төр иргэдээ нөөцийн маханд алалцахгүй байх баян чинээлэг амьдруулна гэж сонгогддог биз дээ? эсвэл ядуу байлгах гэж сонгогддог юм уу?
Хужаа эрийзүүдээр төрийн том алба дүүрсэн
UDUR BOLGON MAH IDEJ BOLOH UU? YADAJ 1 UDUR N MATSAG BARIACH EE. . SUUTEI HOOL NOGOO US TARAG UUGAAD HONOJ BOLNO DOO
10 хороололын Номин нөөцийн мах ирэх болгонд ажилчид нь өөрсдөө хуваагаад авдаг шүү.
Нэг хөлдөөгчний буланд л шоовдор хүүхэд шиг хэсэг зай гаргаад голцуу шилэгдсэн мах нь ганц 2 уут л мах хэвтэж байдаг байсан шдээ 3-4 н хөлдөөгчний зай эзлэх мах татаж авдаг дэлгүүр ойрын жилд хаоаагүй л юм бна багцаатай бүлтэрээч....
Beldsen gesen bolohoos zaaval duurgesen geegui. Delguuriinhen ch shiiddeggui tsaanaasaa huvaarilaad hurgedeg gesen.
Мах бэлдсэн гэж олон жил яс зардаг энэ аргаа өөрчлөөчээ 1уут 2 кг гарантай мах гэдэгт мах нь бага хөрөөдсөн яс байдаг Ямар стандарт байх ёстой бэ Нөөцийн мах гэдэгт гуяны хэсэг мах байтугай гуяны яс ч байдаггүй Ченжүүд өөрийн мөнгө учраас сайн махыг хямд авч байхад засгийн мөнгөөр мах авдаг компаниуд муу махыг өндөр үгээр авч жилийн жилд махны үнийг хөөрөгдөж байдаг Бүх авсан махныхаа гуяыг нь буцааж өндөр үнээр зарж ашиг олдог Үлдсэн хаа цээж яс ихтэй хэсгийг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж уутанд савлаж Нөөцийн мах нэрээр зарж хүмүүсийг шулдаг 1 уут 2кг орчим тэр мах гээд байгаад яг хэдэн /нь мах хэдэн / яс байх ёстой СТАНДАРТ тогтоож хүмүүс яс биш мах иддэг гэдгийг нэг мөсөн цэгцэлж өгөөрэй
Ард иргэдээ санаатайгаар туйльдуулах бодлого
Дэлгүүр хүртэл үнэ нэмчихээд байхад яалтай билээ.
70 сая малтай бж ингэж лалартах ч гэждэ
Нөөцийн мах гэхээс яс гэж хэлэхээр бнлээ шүү !
Энэ байж байгаа хэдэн юмнууд жагсаад цалин тэтгэвэр халамж нэмээд байхаар махины унэ ер нь нийт амьдралын ортогийг барьж амьрах аргагуй байна! Тэгээл баахан ажилгуй юмнууд гуйж хариасан улс боллоо
Махны бөөний үнэ 10-13 бсн. Худалдаачид нэмж зараад бхр Хөдөөнийхэн үнээ нэмээд Бөөний үнэ 15-18 мянга , одоо. 21,0 мянга бөөний үнээр аваад худалдаачид бүр давраад бүр хэд гэнэв 32,-36 мянга ч гэх шиг Үнэ хөөрөгдөж хүмүүст хэт илүү үнээр ашиг олдог байж кг тутамд 11-14 мянган төгрөөр зарж байж пун 300 төг гэд худлаа ярьдаг бнаа ! нөымаачдад зохицуулалт хэрэгтэы
Эд бол махны ченж худалдаачид биш иргэдэд ойрхон жижиг дэлгүүрүүд. Чиний ярьж буй хүмүүс махны ченж болон худалдаачид. Төр зүгээр нэг жижиг дэлгүүрийг гуйж махыг чинь хүргэж агч баына гээд ойлгочтх. Уг дэлгүүр нь дундаас нь ашиг хийж чадахгүй бүү хэл зардлаа ч бүтэн авч чаддааггүй гэж байна.
Эд бол махны ченж худалдаачид биш иргэдэд ойрхон жижиг дэлгүүрүүд. Чиний ярьж буй хүмүүс махны ченж болон худалдаачид. Төр зүгээр нэг жижиг дэлгүүрийг гуйж махыг чинь хүргэж агч баына гээд ойлгочтх. Уг дэлгүүр нь дундаас нь ашиг хийж чадахгүй бүү хэл зардлаа ч бүтэн авч чаддааггүй гэж байна.
nuguu “tanil talaa harj ogdog” gedeg ni ih l sonin asuudal
Танил тал юу байх вэ дээ. Хэдэн эмээ өвөө нар л ирвэл дуулгаарай гэж утсаа өгдөг байх. Манай ажилчдын хоолны мах гээд нэг дэлгүүр бас хэлж байсан. Өөрсдөө завтай хүмүүсээ хэдэн өдөр явуулж байж ирэх цагийг нь багцаалж өрсөлдөж авахгүы бол болохгүй.
зөв маш зөв том жижиг бүх дэлгүүрүүд дураараа үнэ нэмдэг
Бүүр нэг мах гурил төмс жоохон үнэтэй болходл ул чацганыхан гэдэг үгиииг улам ойлгох юм
Утасдаж мах өгдөг бүр амар мэдэхгүй бусад нь яаа гээд бнаа бүр хачин юм юм сэтгэх юмааа
Nastai humuust ataarhaj baihaar uraldaad ochood av.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud