1800 тн нөөцийн мах бүрдүүлэхээр 2 компаниараа гэрээлж, 1 тн мах ч нийлүүлээгүй Дорнодын "босс" М.Бас-Эрдэнэ гэж хэн бэ
Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгчөөр |2017-2024| он хүртэл ажилласан, ХХААХҮ-ийн сайд асан М.Бадамсүрэнгийн найз М.Бас-Эрдэнийн эзэмшдэг хоёр компани Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн махыг бүрдүүлэхээр гэрээлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй байна.
Тодруулбал, "Багануур махмаркет" ХХК, "Чойбалсан групп" ХХК гэх хоёр компани Нийслэлийн нөөцийн мах бүрдүүлэх есөн компанийн хоёр нь. Уг компаниуд 2012-2013 онд байгуулагдсан, эцсийн өмчлөгч нь М.Бас-Эрдэнэ.
"Багануур махмаркет" ХХК нь Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Мал аж ахуй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй.
"Чойбалсан групп" ХХК нь Зоогийн газрын үйлчилгээ, Зочид буудал, Жимс, жимсгэнэ тариалах, Фермерийн аж ахуй, Төмс, хүнсний ногоо тариалах, Гадаад худалдаа, Мал аж ахуй, Мах боловсруулах үйлдвэр, Мал эмнэлгийн үйлчилгээ, Олон улс, хот, аймаг дотор авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй. Төрийн олон тендерт авч, ажил гүйцэтгэж байсан компаниуд аж.
М.Бас-Эрдэнийн хувьд 450 сая төгрөгийн автомашин, 293 саяын орон сууц, 18 сая төгрөгийн газар, 80 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн 2024 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Мөн дээр дурдагдсан хоёр компаниас гадна, Чойбалсан констракшн ХХК, Гантиг Эрдэнэ Констракшн ХХК, Дорнод Мийт ХХК, Дорнод мах маркет ХХК, ДММ хамтын мах бэлтгэл Хоршоо, Вэст пойнт ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. Ташрамд дурдахад, 2021 оны долдугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан зам тээврийн ослын хэрэгт түүний хүү Б.Дөлгөөн холбогдож байсан талаар мэдээлж байсан. Тухайн үед “Harrier” маркийн автомашинаар 18 настай иргэнийг мөргөж, хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан гэх мэдээлэл гарч байсан. Мөн түүнийг Хөх хот дахь Консул асан, сошиал нөлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэтэй ойрын холбоотой гэх мэдээлэл бий.
Дээр дурдсанчлан М.Бас-Эрдэнийн хоёр компани нөөцийн махны 37 хувийг бүрдүүлэхээр гэрээлсэн ч нэг ч тонн мах нийлүүлээгүй. 1.8 мянган тонн мах гэдэг Н.Учралын эрэн хайж буй 2500 тонн махны 72 хувь.
Нөөцийн махны есөн компанийн мэдээлэл, одоогийн нөхцөл байдлын талаар дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэтийн даварсан өлөн новшнуудыг хашраагаад өгөөч
Наадахаа шууд бариад шоронд хийгээч!!!!
Sayakhan Dornod aimgaas Hyatad ruu 60,000 honi amidaar n gargasan geed aimagaar neg yaria yavsan. Bulgan sumd 1000 ga gazar hudaldaj avsan geed bas l buun yaria garsan. Mah niiluulne gj ulsaas avsan munguuruu iim yum hiigeed yavaad bga yum bish bizdee? 1 kg mah niiluuleegui geheer chin oilgomjtoi yum bishuu?
Ene nuustin mahig chuni beldsen kampanuud todorhoi huviaraar zardaggui uym uu bugd zereg zarhaar nuguu chenjuud chuni avaad shulaad ballah uym bishuu oilgomjgui bna shuu
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
bas nertei yun huvalz ve hashraagaad og amisgaag booljood gargah bh hulgaigaa
Битгий худлаа хуцаад бай. 1 ч төгрөг төрөөс аваагүй гэж байгаа биздэ мөнгөө өгөхгүй яаж мах бэлдүүлэх гэсэн гөлөгнүүд вэ.
Мөнгийг нь замаас нь хулгай хийчихэж !!!
Арай дэндүү идэмхиинүүд юмдаа. Ханаж цаддаггүй шуналтангууд
Нарийн учрыг нь олоод асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ингэсэн тэгсэн гээд яриад байгаад байж болохгүй.
Аль хэдийн хятадуудад өөрийнхөө өрөнд өгчихсөн. Ард түмнээсээ, эх орноосоо урвагч
Энэ лаларуудын нөөцийн мах нийлүүлээгүй залилангийн үйлдэл нь Нямбаатарт ямар хамаатай болж таарав Учрал утман хүүхэлдэй минь. Чи бол энэ улс орныг жинхэнэ самрах гар байна дөө муу гөлөг. Махны нөөц бүрдүүлэх гэрээг хэн хийдэг юм бэ хариуцсан яам хийдэг юм бишүү. Төсөв нь улсын төсвөөс гардаг юм бишүү. Нийслэлийн төсөвт ямар хамаатай юм бэ. Нийслэлийг төсөвтэйг нь мэдчихээд улс нь дампуурах гээд төсвийн тодотгол хийх болохоор Нийслэлийн засгийг унагаж төсвийг чавчих гэж байна уу муу лалар чинь.
иргэдийнхээ хүнсний хангамжийг тогтвортой байлгах Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. Цавчих мөнгө нь бага болохоор зөнд нь хаяаад идэх мөнгө ихтэй төсөл рүү гүйсэн харагдаад байна даа. бөгс долоогчууд минь
Багануур мах маркет -н нөөцийн мах НОМИН сүлжээгээр зарагдаж байсныг авч идсэн, маш гоё ясгүй цул мах байсан шүү. Худлаа гэвэл өөрсдөө дэлгүүр ороод хар
Боссыг бөөс болго
МАН-ын хүн хулгай хийх ёсгүй байлгүй дээ.
Ийм хариуцлагагүй, махны үнийг зориудаар зохион байгуулалттай хөөрөгдөж нийгмийн дунд засгийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан, худал мэдээлэл тараасан, тэндэр будлиантуулсан мөнгийг хулгайн аргаар завшисан зэрэг үйлдлүүдийг зориуд хийсэн этгээдүүдийг даруй тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. ХАА-н яам, УБ хотын хүнс махны асуудлыг хариуцсан албан тушаалтнууд энэнд оролцсон байж таарна
Улс мөнгөө өгөөгүй юм бишүү