Эдийн засгийн мэдээ

Зардлыг 50 хувь бууруулсан ч менежментийн гэрээг шинээр байгуулах ёстой

Рио Тинто компанийн төлөөллүүд Монголд ирж, манай Засгийн газрын төлөөллүүд буюу УИХ-ын 120-р тогтоолын дагуу Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээ хийж буй.

Эхний ээлжид менежментийн зардлыг 50 хувь бууруулах дээр талууд тохиролцсон гэдэг нь олон нийтэд ил болсон.

Үүнийг тайлбарлавал,

Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтыг анх дөрвөн тэрбум орчим ам.доллар гэж тооцоолж байсан ч далд уурхайн бүтээн байгуулалт сунжирч, улмаар хөрөнгө оруулалтын дүн 20 гаруй тэрбум ам.доллар болсон. Үүний 18 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчдийн зүгээс гаргасан болон зээл хэлбэрээр, ингэхдээ 50 гаруй хувийн нийлмэл хүүтэй зээлсэн нь олон улсын стандартыг давсан өндөр буюу манай улсад ирэх өгөөж багасахад нөлөөлөх гол хүчин зүйл болдог.

Хэдийгээр олон улсад уул уурхайн томоохон төслүүдэд ийм төрлийн зээл авах нь хэвийн боловч зээлийн зардлын хэмжээ нийт төсвийн 50 орчим хувийг эзэлж байгаа нь том асуудал.

Энд төслийн менежментийн төлбөрийн хэмжээ буюу Рио Тинто компанийн удирдлагын төлбөр хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлын 6 орчим хувийг эзэлдэг. Төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр өсдөг зарчмаар Рио Тинто зардлаа тэлэх бүрт Монголын төлөх менежментийн зардал өссөөр байна гэсэн үг.

Ингээд бид энэ зардлын төлбөрийг зээлээр авчихсан. Авахдаа 11.3 хувийн зээлийн хүү төлдөг. Өөрөөр хэлбэл төслийн нийт хугацааны зардлыг Монгол Улс эзэмшлийнхээ хуь хэмжээний дагуу хариуцаж, төлөх учиртай бөгөөд одоогийн бидний төлж буй менежментийн зардлын төлбөр өндөр байгаа нь бидний хүртэх өгөөжийг хойш чангааж ирсэн.

Иймээс үүн дээр Рио Тинто талтай хэлэлцээний ширээний ард сууж, харилцан ойлголцолд хүрэхээр ажиллаж буй.

Гэхдээ яг ямар байдлаар ойлголцолд хүрснийг Ерөнхий сайд Н.Учрал нарийн тайлбарлалгүй, сошиалаар шууд мэдээлэл цацсан. Өмнө нь буюу гуравдугаар сард менежментийн төлбөрийг бууруулахдаа Монголын талаас 50 хувь бууруулах санал тавихад Рио Тинто тал өөрөөр тайлбарлаж, улмаар манай талын хүртэх өгөөж, зардлын дүнд огтын өөрчлөлтгүй хувилбар танилцуулсныг хүлээж аваагүй.

Ингэхээр менежментийн зардлыг дахин үнэлж, зөвшөөрөгдөх суурь зардлыг 50 хувь бууруулсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэлэлцээний эцсийн шийдвэр гараагүй, талууд уг хэлэлцээг албан ёсны бичиг цаас болгоогүй байхад Ерөнхий сайд нь хэлэлцээний дундаас үр дүнг мэдээлчихсэн нь одоогийн хувилбарыг хүчин төгөлдөр гээд батлачихснаас ялгаагүй юм.

Уг нь менежментийн гэрээг шинээр байгуулж, Оюу Толгой компанийн засаглалыг үр өгөөжтэй болгох ажлыг албажуулах ёстой.

Удалгүй талууд хэлэлцээг олон нийтэд нээлттэйгээр танилцуулах биз ээ.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Засгийн газар мэдээллээ дутуу өгөөд байгаа юм шиг ойлгогдож байна

Зочин
Зочин

УХРАЛ ХОЧИТ ХҮҮКИИН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ АЛИА БАЦААН УЧИРАЛ ЮУ ЮУНЫ ТУХАНД ХҮРЭЛГҮЙ ЯААРАН САНДРАН СҮРХИИ ХҮН БОЛОХ ГЭЖ МЭДЭГДЭЛ ХИИСЭН НЬ НИИСЛЭЛ ДЭЭР ХИИСЭН ХОЛИОН БАНТАНГАА ДАЛДЛАХ ГСН САНАА ЭНЭ ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ ЯААГААЧГҮЙ ТҮҮХИИГЭЭРЭЭ ХӨӨРЦӨГЛӨХ БОЛООГҮЙ ХАРИН 1 ЮМ ТОДОРХОЙ БГА НЬ УЛСЫН БҮХ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫГ ХУУГААР НЬ АВАХ ГСН БҮЛЭГЛЭЛҮҮДИИН ХУЙВАЛДААН Л ЭРЧИМТЭЙ ЯВЖ БНА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Энэ хэлэлцээ ил тод биш байвал итгэл төрөхгүй л байна

Зочин
Зочин

Rio Tinto-d ашигтай, Монголд эрсдэл үлддэг бүтэц шиг санагдаж байна

Зочин
Зочин

Management fee 50% buuruulna гэдэг сайн ч хэрэгжилт нь л чухал

Зочин
Зочин

Оюу Толгойн зардал анхны төсөөллөөс хэд дахин өссөн нь асуудал

Зочин
Зочин

Negotiation дундаас үр дүн зарлах нь арай эрт санагдаж байна

Зочин
Зочин

Монголын талын өгөөж бодитоор нэмэгдэх ёстой

Зочин
Зочин

Энэ төсөл эхэлснээс хойш маргаан дуусахгүй юм

Зочин
Зочин

50% бууруулсан ч бүтэц нь хуучнаараа бол үр дүн бага

Зочин
Зочин

Олон улсын стандарт нэрээр зардал нэмэгддэг асуудал бий

Зочин
Зочин

Ил тод гэрээ хэрэгтэй гэдэг дээр хүмүүс санал нэг байна

Зочин
Зочин

Rio Tinto өөрийн эрх ашгаа хамгаалах нь ойлгомжтой ч Монголын тал яах вэ

Зочин
Зочин

Энэ удаа бодит өөрчлөлт гарах эсэх эргэлзээтэй байна

Зочин
Зочин

Засаглалын шинэчлэл хийхгүй бол асуудал давтагдана

Зочин
Зочин

Ийм хэмжээний төсөлд transparency хамгийн чухал

Зочин
Зочин

Management fee өндөр байсан асуудлыг анхнаас нь шийдэх ёстой байсан

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Нохойн баас

Холбоотой мэдээ

Back to top button