Улс төрийн мэдээ

ТЕГ-т 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар шалгуулж байгаа Б.Баатар эх орноосоо гараад 80 хонож байна

Б.Баатарыг Увс аймагт "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн зураг авалттай явахад нь |2026.02.27| Эрүүгийн хуулийн 19.9.1 Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангид холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай буйг ТЕГ-аас танилцуулсан байдаг. Б.Баатарын хувьд Увс аймгаас ирмэгцээ "Монгол хан" жүжгээ Европ-д толилуулах гэрээ үзэглэхээр хилээр гарсан. Хоног тоолж үзвэл даруй 80 хоног өнгөрөөд байна.

Бид |2026.03.10|-нд Хэргийн мөрөөр: Б.Баатарыг ТЕГ, ЭЦА, АТГ-аас 12 хүртэлх жилийн хорих ялтай долоон зүйл ангиар шалгаж байна, |2026.04.07|-нд Хэргийн мөрөөр #2: Б.Баатарыг ТЕГ-т 12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж, ЭЦА дахь хэргүүдийг АТГ-т нэгтгэжээ хэмээн хоёр удаа хэргийн мөрөөр цуврал нийтлэл хүргэсэн билээ.


Сүүлийн мэдээллээр ЭЦА дахь хоёр зүйл анги нь харьяаллын дагуу АТГ-т шилжиж, ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоолоо гардуулахаар хүлээж байна. Нэг үгээр хэлбэл сарын өмнө "Монгол хан" жүжгийнхээ ажлаар гадагш явсан Б.Баатар Монголын хилээр орж ирмэгц ТЕГ-аас шалгаж байгаа зүйл ангиар саатуулагдах нюанстай байна.

Б.Баатарыг шалгаж байгаа зүйл ангиудыг жагсаавал,

АТГ-т

  • ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
  • ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай
  • ЭХ-ийн 22.1: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - 12 жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.8: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.9: Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.10: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих - найман жил хүртэлх хорих ялтай дөрвөн зүйл ангиар шалгаж буй.

ТЕГ-т

  • ЭХ-ийн 19.9.1 Үндэсний эв нэгдлийг бусниулах - 12 хүртэлх жилийн хорих ялтай

Бидний бэлтгэсэн өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Херо овогт энэ залуу бол эрхэмсэг оршихуй Анужин аниаг бол аймаар их бавсан гэж ярьдаг юм билээ Анужин энэ гөлийсөн хулгайч одоо минийх боллоо гэж далийгаад эхнэрийг нь очиж загнаад далийтал Херо овогт хэнийг нь ч ахин дахин бавахаа зогсоож өөр гоё гоё охидуудын доодохийг долоогоод хэвцэн наасан.Энэ нөхөр шоронд очоод улаан булан хавиар нэг амь хийх л байх гэхдээ шорон бол шорон харин Түвшинбаярыг бараадвал тэр сэгсэрсэн хуцваанаасаа өгөх магадлал өндөр шүү.Оюунэрдэнэ ахтайгаа нэг шоронд очиж түвдэхгүй л байх за за хэн мэдлээ идда гэж их л сүржин мэдэгдэл хийж аймаар луйварчин хулгайчаараа дуудуулсан цагаан захтангууд тэгсхийгээд нам болдог жамаараа л явна байх.

Зочин
Зочин

Наадах чинь тэндээ үлдэх байх даа, Амундра шиг ...

Зочин
Зочин

Тавиад туучиж араас нь хайсан болоод орхидог танил процесс

Зочин
Зочин

Араас нь Оюунэрдэнэ зугтана одоохондоо но нь илрээгүй л байна.Гэхдээ илэрдэггүй хулгай гэж байдаггүй юм.

Irgen
Irgen

Jinhene turees tursen terbum.ih naydiin hulgaigaa shalgaach.Naad zaluu chin uran buteelch.henii ch hiigeegui shan buteel tuurbidag shu.

Зочин
Зочин

Яаралтай барьж ирж хорих хэрэгтэй,данхтай холбоотой мөнгө угаасан хэрэг нь олдохгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button