Н.Мягмарыг дэд даргаар томилсноор Засгийн "гал тогоо" дахь улс төрийнхний хүч тэнцэв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхад Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдон ирж байсан юм.
ЗГХЭГ дөрвөн дэд даргын орон тоотой. Орон нутгийн удирдлагын бодлого хариуцсан дэд дарга нь У.Бямбасүрэн. Тэр бол засаг солигдоход дагаж хөдөлдөггүй баттай байр суурьтай нэгэн. Энэ нь улс төрчдөд тал алддаггүй, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэдэг.
Саяхан “Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон төсөл хөтөлбөр, гадаад харилцаа хариуцсан дэд даргын албыг хашиж буй. Тэр бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүн. ЗГХЭГ-т дэд даргаар эргэн ирж буй Н.Мягмарын тухайд Засгийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажлыг эмхэлнэ.
Ийн харвал одоогоор томилогдоод буй гурван дэд даргын хоёр нь МАН-ын цөөнх буюу 30 талынх байна. Харин Н.Учралын томилгоо тэргүүн дэд дарга Б.Батцэцэгийг оруулж тооцвол "хүч тэнцэж" буй.
Одоогоор Хяналт, дүн шинжилгээ, дотоод аудит хариуцсан дэд даргын орон тоо суул байгаа аж. Тус орон тоонд аль талаас томилгоо оруулж ирснээс шалтгаалан Засгийн гал тогоон дахь улс төрийнхний хүч хааш хэлбийх нь харагдах нь . ЗГХЭГ бол Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөө бүхий чухал аппарат. Тиймдээ ч Засгийн газрын гал тогоо гэж нэрлэдэг.
Н.Мягмар эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажиллажээ.Тухайлбал,
- 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
- 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
- 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
- 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
- 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
- 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
- 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
- 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байв.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мягмар бол Энхбаярын ангийн найз, үй зайгүй салдаггүй 2, Энхбаяр төрийн нарийнаар томилсон. Наад Цолмон гэгч далбин нүүрт чинь Учралын гар хөл болоод удаж байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud