НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт орно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 23-ны өдөр болно. Энэ үеэр нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт орох юм. Энхтайваны өргөн чөлөө болон Нарны замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн ихэнх чиглэл Их тойруугаар зорчихоор зохицуулалт хийжээ.
Харин оройн 18:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээж, нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн чиглэлдээ шилжин үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх юм. Мөн марафоны өдөр Ч-63, Ч-71, Ч-71А, Ч-84, Ч-78 чиглэлүүд огт үйлчлэхгүй тул иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөх шаардлагатай байна.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud