Г.Баярцэцэг: НЗДТГ-ын хэвлэлийн албыг Засгийн газрын эсрэг "тролл арми" ажиллуулдаг гэх мэтээр гүтгэж байна

Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулсны араас НЗДТГ-ын хэвлэлийн ажилтныг 48 цагдан хорьж шалгасан. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Баярцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргав.
Тэрбээр "Өнгөрсөн даваа гарагт манай ахлах мэргэжилтэн Б.Саранцэцэгийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгасан. Хувь хүний гомдлоор кибер халдлага үйлдсэн буюу хакер хийсэн гэх утгатай зүйл ангиар шалгаж байгаа юм билээ. Хэрэг шалгагдаж байхад бас ярихаас болгоомжилж байна. Мушгиж гуйвуулаад яачих ч юм билээ. Гэвч үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын ХМОНХХ-ийнхэн Засгийн газрын эсрэг ажиллажээ, төсвийн мөнгөөр ажиллуулдаг тролл арми нь илчлэгдлээ гэсэн худал мэдээлэл цацаж байна. Албаны ямар эх сурвалж өгсөн нь тодорхойгүй ийм мэдээллүүдийг баримтжуулж, хуулийн байгууллагад хандана" гэв.
Түүнчлэн,
Нэгт, Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд “Нямбаатарын хэвлэл 200 гаруй орон сууц сэтгүүлчдэд тараажээ, ..... зуун сая төгрөг тараажээ” зэргээр үе үе пост, мэдээллүүд харагдаж л байсан. Надаас орон сууц, зуу зуун саяар нь мөнгө авсан сэтгүүлч байна уу. Тэр баримт нотолгоог ийм мэдээлэл түгээсэн хүмүүсээс одоо шаардана. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлд зарцуулдаг жилийн төсөв нь 750 сая төгрөг байдаг. Энэ төсвөөр намайг яаж гэрээ байгуулж, ямар мэдээлэл өгч ажилладгийг хамтын ажиллагаатай редакцуудмэдэх учиртай. Би төсвийн хөрөнгийг халаасалж яваад, зүгээр тараагаад өгчихдөг юм биш. Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тайлан тооцоог нэгтгэж хаадаг юм.
Хоёрт, Манай нэгж 17 хүний бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хоттой холбоотой өдөрт багадаа 10 мэдээлэл, контент бэлтгэн нийтэлдэг. Ulaanbaatar.mn вэбсайт руу ороод үзэхэд бидний ажил нүдэнд ил харагдана. Хэрэг шалгагдаж байхад бас ярихаас болгоомжилж байна. Мушгиж гуйвуулаад Сарааг маань яачих ч юм. Хожим хойно нь ярьж хэлмээр юм зөндөө л байна. Гэвч үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын ХМОНХХ-ийнхэн Засгийн газрын эсрэг ажиллажээ, төсвийн мөнгөөр ажиллуулдаг тролл арми нь илчлэгдлээ гэсэн худал мэдээлэл цацаж байна. Албаны ямар эх сурвалж өгсөн нь тодорхойгүй ийм мэдээллүүдийг баримтжуулж, хуулийн байгууллагад хандана.
Мөн ийм мэдээлэл өгсөн болон түүнийг нь тарааж байгаа хүмүүсээс “Тролл арми” гэдэг юу байдгийг хуулийн хүрээнд асууна. Нотолгоо, баримтыг шаардана. Би Засгийн газрын эсрэг ажиллах нь байтугай Х.Нямбаатар даргын талаар бичсэн, бичдэг нэг ч сэтгүүлч, редакц руу асуудал, гомдол ярьж залгаж үзээгүй. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Хувь хүний үзэл санаа, редакцын бодлогыг хүндэтгэдэг учраас тэр юм.
Эцэст нь, хэлэхэд би өдөр тутмын сонины сэтгүүлчийн ажлаа түр орхиж, 2018 оноос хойш төрийн байгууллагын хэвлэлд ажиллаж байна. Мэргэжилтнээс нь эхлээд шатлан дэвших зарчмаар ажилласаар өнөөдрийн албыг хаших болсон юм. Төрийн албанд дарга солигдоход хэвлэл нь дагаад солигддог гэдэг бугшсан муухай ойлголт, үйлдэл байдгийг гадарлахаас биш хэвлэлийн төлөөлөгчийг үүрэгт ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьж, цахим орчинд гутаан доромжилж, гүтгэж байсныг мэдэхгүй. Хэвлэлийн албанд ажиллах ямар байдгийг ажиллаж үзсэн сэтгүүлч нөхөд маань гадарлах байх. Албаны мэдээ, тайлбараа түгээх, болж бүтэж байгаа юмыг нь олон нийтэд дуулгах, төрөөс гарч буй шийдвэрийн талаар иргэдийг мэдээлэлжүүлэхийн тулд дуудлага, дэлгэц хоёртой л өдрийг бардаг. Тиймээс ч ажлын цаг наргүй байдал, хувь хүний хүмүүжил төлөвшлөөсөө болоод гүжирдлэгт дуугүй явж иржээ. Харин одоо тэгэхгүй" хэмээв.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hogiin hudalch avgaii shde chi
Батамгалан, учрал хоёрын хөлсний гарууд жагсана. Гүтгэнэ. Өөрсдөө өөрсдийнхөө замаар орох байхдаа
Троллууд ажиллуулна гэж юу байдаг юм.Нямбаатарыг унагахын тулд 37 оны хэлмэгдүүлэлт л хийж байна.Тэр хөөрхий жирийн охиныг баривчлалаад байхдаа яахав дээ.Тэрнээс илүүг нь яаж ч чадахгүй байгаа биздээ.Муусайн оркууд,хууль ёс гажуудуулагч,ТҮЦ -н заваан юмсууд,монголыг хуучин машины хогоор дүүрэгсэд,нийслэлийн өмчийг завшигчид та нар хол явахгүй.Улс төрийн тоглоом болоод л дуусна.
Монголд хууль итгэж л үйлчилдэг
Нямбаатар тролл арми ажиллуулж байгаа нь үнэн байх өндөр магадлалтай гэдэг нь олон зүйл дээр анзаарагдаад байгаа.Түүний мөнгө угаах үйлдлүүд сүүлдээ бүр ил цагаандаа гарсан цаагуураа ямар хорлонтой үйлдлүүд хийж байсныг цагдаа хүчний байгууллага үнэн мөнийг олж тогтоох бизээ.
Тэгээд энэ сэтгүүлчийг шалгаач тролл арми баг бүрдүүлж ажилаа явуулж мөнгө угаадгийн бол!!.
Үнэн биздээ Троллууд нь өмөөрөөд үхлээ .Арай л дэндүү дураараа авирлаад бсан .Жилд 2-3 сольдог явган хүний замуудаа хар ,хаа сайгүй баригдсан бетонон ширэнгүүдээ хар ,Бүх ногоон байгууламж мод бутнуудаа устгачихсан .Сая хотод жоохон бороо ороход бороо биш шар шороо орлоо .Хотыг минь сүйрүүлж байгаа хөдөөний оркуудаас залхаж бна .
Хүрэлсүх Элбэгэпштейний хулгай дээрэм,авилгалын бүлэглэл Нямбаатар чацгаа гоожтол айж бга юм ба
Энэ нам дагасан хулгааач луйварчин бөгс цүнхчин дарга долооогч пялдгууд эр эмгүй дхрганцар болж хагартлааа баяжихын тулд сүнсээч зарах баылгүй
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж өвөг дээдсээс ирсэн үг байдаг юм Бас овоо босгоогүй бол шаазгай юунд суухав Олны үг ортой ч гэж хэлц бна тийм л ариухан энхийн тагтаа юм бол юундаа гоншигноод бгаа юм Үнэнд ойртсон яриа болохоор л энэ болтлоо хорсож бгаа юм бишүү Тэгээд ч Нян тролл армитай гэдэг нь худал биш үнэн шүү дээ
17 гэдэг чинь арай их үү. 2.3 хүн хангалтай баймаар юм.
Нямбаатарын гай хэлж барахгүй олон. Шоронд суух ёстой нөхөр. Урт цагааны өндөр барилга цагаан гантиган. Өөрийнх нь ашиг сонирхол билээ. Улаараад ирдэг новш байсан. Бөөн торгууль,авто замын татвар гэх мэтийг хэт дураарай гаргадаг байсан. Шоронд суусных нь дараа хотоос хөөж нутаг руу цөлөх хэрэгтэй. Тэнд тосгоноо хөгжүүлнэ биз. Хөдөөгийн хүмүүс тэнэг биш л дээ,Хятад руу хөөгөөд явуулна биз новшийг.
татан буулга оркууд!
Хорь2
та нар дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ.баярлалаа чамд
Учирал сайд хууль хүчний байгууллагуудын дарга нарыг амралтын өдөр дуудаж Хотын удирдлагуудыг яаралтай шалгаж саатуул гэх нь халгүй үүрэг өгч байгаа нь зурагтаар гарч байсан.