Нийгмийн

Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд зохицуулагч ажиллуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ.

Тухайлбал,

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч; 
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч нарыг томилохоор төлөвлөсөн байна.

Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээх юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button