Цагаан ордны ойролцоо гал нээсэн этгээд буудуулж нас баржээ
Бямба гарагийн орой /2026.05.23/ Цагаан ордны шалган нэвтрүүлэх цэгт гал нээсэн этгээд буудуулж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан гэж АНУ-ын Ерөнхийлөгчийг хамгаалах алба мэдэгджээ. Ерөнхийлөгчийг хамгаалах алба нь АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах үүрэг хүлээдэг агентлаг.
Нууц алба “Reuters” агентлаг руу илгээсэн мэдэгдлээс харвал зэвсэгтэй этгээд Цагаан ордны ойролцоо байрладаг 17-р гудамжны шалган нэвтрүүлэх цэгт ойртож, цүнхнээсээ буу гаргаж ирээд гал нээжээ. Офицерууд хариу гал нээж сэжигтнийг буудсан байна. Харилцан гал нээх үеэр нэг хүн тэнэсэн суманд оногдсон хэрэг гарчээ. Зэвсэгтэй этгээд сэтгэл санааны хувьд хямралтай хүн байсан гэж хууль сахиулах албаныхан мэдээлсэн байна. Түүнд өмнө нь Цагаан ордон руу ойртохгүй байх тушаал өгч байжээ. Хэрэг гарах үед Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд ажиллаж байсан аж.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.