НИЙГЭМНийгэм мэдээ

Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна

Зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу тавдугаар сарын 31-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Уг өдөртэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл "Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг" гэлээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр:

  • Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
  • Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
  • 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  • 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
  • Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгшигт
Эгшигт

Хамаг амьтны тусын тулд

Зочин
Зочин
Reply to  Эгшигт

Цагаан хоолтон бол

Эгшигт
Эгшигт

Цаглашгүй ачит багш дор мөргөмүй

Зочин
Зочин
Reply to  Эгшигт

Төвөдөд очиж амьдар.

Эгшигт
Эгшигт

Дээдийн ном дор мөргөмүй

Хурай 3
Хурай 3

ШАШНЫГ СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЭЖЛЭХ УХААН БОЛОГСОН БУРАХНЫ ШАШИН МАНДАН ДЭЛГЭХ БОЛТУГАЙ

Зочин
Зочин

Эртний Монголчууд Тэнгэр,газар,уул,усаа тахиж Бөөгийн Шашинтай Хүмүүс байсан гэвч 1600 оны дунд үеэс Монголд Мажийн бодлого бага багаар хэрэгжиж Шарын шашинд Илүү хүчээр уусч Төвдийн нөлөө,Манж улсын нөлөө Маш ихээр хүчтэй нөлөөлөж Монгол Ноёд Ихд Дээдэсүүдийн ихнэх нь Манж улсд дагаар орсны улмаас Өнөөдрийн бидний шүтэх болсон шашин буй болсон..Монголчууд бид Мөнх хөх тэнгэрийн доор БӨӨГИЙН ШАШИНГ ИЛҮҮД ҮЗЭХ НЬ УГ НЬ ЧУХАЛ БАЙХ ЁСТОЙ Л ЮМ ДАА!!! Даанч Монголоор дүүрэн Урвагч Гадны Тагнуул туршуулууд их байна даа..Баабар мэтийн Буруу сурталуудаас эхлээд зөндөө хүмүүс одоо ч Монголд байсаар!!!

Зочин
Зочин

Монгол одоо шарын шашин шиг ингэж хөгжүүл дэлхийд хөгжил мөнгө санхүүгээрээ цойллоож байхгүй юу. Шашин нь хөгжөөд л байдаг шүтээд л байдаг. Монгол Улс нь хөгжил байхгүй.

Мөнх
Мөнх

Буян хий дэг газар 3 настай охины хойдохын ном манга түмэн зул бариатах хариии

Зочин
Зочин

Энэтхэгүүд балайран тэмдэглэж амарч найрлаж байна уу. Шарын шашин олон үндэстэнг сөнөөж манж хужаад уусах сужрь болсон. Шарыг больж өөр бурханлаг шашанаа нэвтрүүл

Холбоотой мэдээ

Back to top button