Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Танилц: Бурхан багшийн их дүйчин өдрийн хөтөлбөр

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Эл өдөр энэ жил аргын тооллоор 05 сарын 23-ны пүрэв гарагт таарч байна.

Бурхан Буддагийн лагшин мэндэлсэн, бодийн хутгийг олсон, нирвааныг үзүүлсэн гурван зохионгуй давхцсан энэ өдрийг монгол улс нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх тэмдэглэлт болон баярын өдрүүдэд багтаан хуульчилж, амралтын өдөр болгосон.

Бурхан багшийн Их Дүйчэн өдөрт зориулан зохион байгуулах үйл явдлын тоймыг хүргэж байна. Онцлоход, дүйчин өдрийг Монголын бурхан шашны хийдийд, буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, төвүүд хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаа 04:00 цагаас МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нэг өдрийн“Тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожон”-г лам хуврагууд болон сүсэгтэн олонд хайрлах номоор эхэллээ. Мөн 08:00 цагаас эхлэн нийт лам хуврагууд МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд даян дэлхийн энх амгалан оршихуйд зориулсан Бурхан багшийн чого хурж байна. Ном 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эл өдрийн хөтөлбөртэй танилцана уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button