УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дуусаж байна

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр |2026.06.02| дууслаа.

Д.Ганзоригийн хувьд, /2013.04.12/-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу /2020.06.02/-нд зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. 

Улиран томилогдож болох эсэх маргаан ҮХЦ хүртэл яригдаж, өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ дэнсэлж УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан томилох эрх зүйн орчин үүсгэчихсэн.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргав.

Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Х.Баттулга томилсон. Өдгөө улираах эрх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд буй.

"Арай ч улираахгүй байлгүй дээ. Дахин ажиллая гэхээс Д.Ганзориг ичих байх. 12 жил ажиллах юм бол шүүхийн хараат бус байдал алдагдана, ашиг сонирхлын зөрчил болно" хэмээн УИХ-ын гишүүд чуулганы үеэр шүүмжилсэн. Мөн АН-ын бүлгээс "Шударга бусын хонгилыг ҮХЦ, УДШ-ээс эхэлж нураах ёстой юм байна. Цаашилбал Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улсад хүний эрх, шударга ёс алдагдсан. Улс төрийн хувьд У.Хүрэлсүхийн дохио зангаагаар ҮХЦ удаа дараалан улс төрийн шийдвэр гаргаж байна. Шүүх шударга бус байна. Үүний төлөө АН тууштай тэмцэнэ. Улс төрийн тэмцэл эхлүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Одоо Дээд шүүхээс дараагийн Ерөнхий шүүгчийн нэрийг тодруулан Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд Ерөнхийлөгч зөвшөөрч зарлиг буулгасан тохиолдолд томилгоо албажна.

Д.Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1994 онд Өвөрхангай аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургууль,1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2017 онд  хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
  • 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч
  • 2013 оны дөрөвдүгээр сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
  • 2020 оны  тавдугаар сард Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон.
  • 2020 оны зургаадугаар сарын 02-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдсон.

Ташрамд дурдахад,

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хулгайчуудын хугацааг сунгавал НЕПАЛДАНА шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв

Э.Болорцэцэг
Э.Болорцэцэг

Өдрийн мэнд дээд шүүхэд итгэж байсан илэрхий анхан болон давах шатны шийдвэр зөрүүтэй хэргийг хүлээн авч хэлэлцээгүй ялсан намд үйлчилдэг захиалга хүлээн авч шийдвэрлэдэг гэдэгт урам хугарч итгэл алдарсан.Миний бие төрд 38 жил зүтгэсэн хохирч үлдэж байгаадаа гомдолтой шударга ёс байхгүй эрх мэдэл , ялсан нам, мөнгөн үйлчилдэг гэдгийг энэ биеэрээ мэдэрсэн.Танай шүүгч нар өөрийн байгууллагынхаа тогтоолоо мэддэггүй хэрэгжүүлдэггүй юм билээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ямар ямар муухай юм хийснийг нь шалга

Иргэн
Иргэн

Энэ хүний буруу гэхээсээ хулих Хурандаагийн ХААН болох гэсэн адийн албин чанараас энэ хүн хэлмэгдэж байгаа шүү!! Бүх хор найрааг хулих Хурандаа хийж байна Монолчуудаа! Сэрэмжтэй байгаарай хулих Хурандаа дахин ерөнхийлөгч болох гэж хууль бус үйлдэл хийхээр хор найруулаж бн!!

Зочин
Зочин

Shudraga bus bohir shvvgch nariig turiin albanaas zailuulj bj mongol ulsiin huuli shudraga erh tegsh irgend vilchildeg bolj baij manai uls hugjinu er in bol hugjiliin gainuud zailuuluul taarna

Зочин
Зочин

Эрүүгийн гэмт хэрэгтэн шүү дээ!!

Холбоотой мэдээ

Back to top button