УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ТЕГ-ын дарга П.Одонбаатарын хугацаа гурван сарын дараа дуусна

ТЕГ-ын дарга П.Одонбаатарын хугацаа гурван сарын дараа |2026.09.02| дуусна.
Зургаан жилийн хугацаатайгаар томилогддог хэд хэдэн албан тушаалтан бий. Тухайлбал, УДШ-ийн Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга, УЕП, ТЕГ-ын дарга, ҮХЦ-ийн Ерөнхий шүүгч нар юм.
АТГ-ын дарга, УЕП-ын хугацааг өнгөрсөн жил сунгасан. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2031 онд дуусна. Харин ҮХЦ-ийн Ерөнхий шүүгч Г.Баясгалангийн бүрэн эрх дуусаад даруй 362 хоног өнгөрч байна. Мөн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Хугацаа нь гурван сарын дараа дуусах ТЕГ-ын дарга Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.
Боловсрол:
- 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;
- Хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
- 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
- 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
- 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;
- 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;
- 2020 оноос ТЕГ-ын дарга
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүк бас сунгана гэж хошгируулаад нохойд барьдаг модоо болгоно доо
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten
Харин энэ чинь л жинхэнэ сунгамаар албан тушаал даа !