НИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний их баяр наадмын сорилго барилдааны хуваарийг танилцуулж байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу зургадугаар сарын 6-ны Бямба гаригийн 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдах юм.

Мөн зургадугаар сарын 7-ны Ням гаригийн 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхлэх бол зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагаас тус наадмын барилдаан үргэлжлэхээр төлөвлөжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button