УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Тэлмүүн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авлаа

"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүнийг томилохоор болсныг бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй Б.Тэлмүүн өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ.

Эргэн сануулахад, “Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан.

Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн оролцогчдоос Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авсан байна. Тэрбээр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд тавих хяналт, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг дээшлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баг хамт олонтойгоо хамтран ажиллах аж

Өмнөх агуулгыг дараах линкээс уншина уу.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button