НИЙГЭМНийгэм мэдээ
Отгонтэнгэр хайрхан орчим нэн хуурайшилттай ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байна гэв
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы орчим болон Завхан аймгийн ихэнх сумд зуншлага муу бэлчээрийн ургамлын гарц муу байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 15 сум нэн хуурайшилтай ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй байгаа аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар зуны эхэн сар гарснаас хойш хур бороо орохгүй улаан шороогоор өдөр бүр шуурч байгаа аж.
Тиймээс энэ сарын 17-ны өдөр болох Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслолыг зорин ирсэн наадамчин олныг Завхан голын эх Буянт голын хөндийгөөр зорчихдоо шинэ зам гаргахгүй цуваагаар явахыг нутгийн иргэд уриалж байна. Мөн Бадархундага нуур руу явган болон мориор зорчихдоо хог хаягдлаа хаяхгүй, цагаан идээ болон боов боорцог, хэвийн боов үлдээхгүй байхыг хүсжээ.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.