АН-ын бүлэг СЕХ-ны гишүүний томилгоотой холбоотой асуудлаар 5 хоногийн завсарлага авав
УИХ-ын чуулганы хуралдаан нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх товтой байсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудалтай холбогдуулан тав хоногийн завсарлага авлаа.
Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн "СЕХ-ны томилгоотой холбоотой асуудлыг АН-ын бүлэг сайтар авч үзэх, хэлэлцэх шаардлагатай байна. Өнгөрсөн сонгуулиудын үйл явцыг хараад олон нийт сонгууль ардчилсан сонгууль Үндсэн хуульд заасан байдлаар явагдаж байна уу гэдэгт эргэлзэх болсон. Сонгууль явагдлаа гэдэг нэр төдий боллоо гэдэг шүүмж яригдаж байгаа. Энэ шүүмжийн гол эзэн бол СЕХ. Тийм учраас томилгоонд няхуур хандах ёстой" гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт горимын саналыг хүлээн авч ажлын тав хоногийн завсарлага өглөө. Чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөнхй тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Өмнөх агуулгыг эндээс уншина уу:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.