НИЙГЭМНийгэм мэдээ

Хуулийн төсөл: НДШ төлөлттэй холбоотой таван шинэчлэлтэй танилц

Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй. Тэгвэл тус хуулийн төсөлд тусгасан онцлог заалтуудыг нэгтгэн хүргэе.

  • Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваа доошгүй жилийн өмнө даатгуулагч өөрөө хүсвэл ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1.0 хувийг хуримтлуулж болно. Хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар эсхүл биечлэн гаргах юм байна.
  • 5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, гурав хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх НДШ-ийг 36 сар хүртэлх хугацаагаар чөлөөлнө. Сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага уг заалтад хамрагдана. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын байгууллага үүнд хамаарахгүй аж.
  • Өмнө нь НДШ төлж байгаагүй иргэн анх удаа даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Хөнгөлөлтийн хугацаа 24 сараас ихгүй байна.
  • Хэрэв олон ажил зэрэг хийдэг бол албан журмаар даатгуулахдаа өөрт хамгийн таатай нөхцөлтэй 2 хүртэлх сонгосон гэрээнд заасан цалингаас НДШ-ээ төлж болно.
  • 15-22 насны оюутан, залуус ажил хийвэл өөрөө хүсвэл НДШ төлнө. Хэрэв тухайн хугацаанд төлөөгүй үлдсэн тэтгэврийн шимтгэлээ 25 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх эрхтэй.

Тодотгоход, энэ хуулийн төсөлд тусгасан заалтууд бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн баталсны дараа албажих юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар ч утга үгүй өөрчлөлт байна. НДШ төлөлт иргэдэд ашигтай шүү дээ.

иргэн
иргэн

Бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалт алга даа, чихэр долоолгох гэснээ болиод аваад явчихдаг хүүхэд шиг юм санаачилжээ

Зочин
Зочин

оюутнууд төлөөгүй даатгалаа 25 наснаас өмнө нөхөж төлнө, юу гээчийн хөнгөлөлт ийм байхав?

Зочин
Зочин

Нөхөн төлнө гэж хууль самрахаа боль

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Гэгээхмсдт
Гэгээхмсдт

НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ НИЙГЭМД БАГТАН ҮНДСЭН ХУУЛИАР ЗААСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ТӨР ЗАСГААС ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЁСТОЙ УХАМСРЫН БАТАЛГАА ТУЛ ОРЛОГО ОЛЖ АЖИЛ ХИЙХ ҮЕДЭЭ ТАТВАРАА ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ТӨЛӨХ НЬ ЗӨВ. ТЭРЧЛЭН НАСНЫ ТЭТГЭВЭРТ ХҮРСЭН ИРГЭН БҮР ЭНЭ САНГААС ЯЛГАВАРЛАЛГҮЙ ХҮРТЭХ ЁСТОЙ. ОРЛОГООРОО ТӨЛСӨН ТЭР ҮЕДЭЭ ИХ ОРЛОГО ОЛСОН ХАРИН НАСНЫ ТЭТГЭВЭРТ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ХЭТ ӨНДӨР ЭСХҮЛ ХЭТ БАГА БАЙХААС ЗАЙЛСХИЙХ ДУНДАЧ УТГА ХЭРЭГТЭЙ.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Төрийн байгууллагад тасралтгүй 38ж ажилсан мөртлөө 2013 онд тэтгэвэрт гарсан... гээд дөнгөж 988.0 т тэтгэвэр авч байгааг хүн байна!! НД: 2013 Онд гарсан бол ингээд байгаа юм гэцгээдэг. Тиймээс 2013 онд тэтгэвэрт гарагсадыг онцгой анхаарч эргэж харж анхаарахгүй бол тун хэлмэгдсэн юм болоод байгаашүү!

Зочин
Зочин

Тэтгэвэрт гарсан хүн ажил хийгээд НДШ төлөөд байхад яагаад жил дээр нэмэхгүй 0,5% мөнгө нэмэхгүй байгаа юм бэ. Яагаад 20 жил хүрэхгүй ядарсан өрх толгойлсон эмэгтэйчүүд жил нь хүрээгүй ч хамаагүй 50 насаар тэтгэвэрт тогтоолгосон байдаг .Тэд маш хүнд амьдралыг туулаад %тэнцүүлснээр гарсан одоо арай чөлөөтэй болоод ажил хийгээд НДШ төлж байхад яагаад нэмэхгүй байж НДШ аваад байдаг юм бэ .яагаад? яагаад?... аль эсвэл ажил хийжил байгаа НДШ төлж л байгаа юм чинь ажилласан жил дээр нь нэмж мөн тэтгэвэр дээр нь 0,5% - иар яагаад бодож болохгүй гэж тэгээд тэр улсад НДШ төлөөд ямар ч хэрэггүй юм бол хөөрхий хөгшчүүлийн НДШ - лд төлсөн мөнгийг бүгдийг нь НДГазар буцаан олговол болох юм.Үүнийг хөдөлмөрийн яамны сайд Казак залуу анхааралдаа авах нь зөв байхаа

Зочин
Зочин

Таалагдахгүй бна бусад хууль зүйлээ сайн уншиж холбооч нэг л биш

Зочин
Зочин

Ямарч амтгүй заалт бна

Оролцогч
Оролцогч

Тэтгэвэрт гархад нь 36сарын цалин өгдөг төрийн мануухайнууд цэргийнхэн мөрдөстөнгүүд гээд илүү эрх эдлүүлхээ больчих харин тэтгэвэр дээр нь 5%нэмээд гаргах хэрэгтэй эсвэл хувь хувьсгалгүй бүгдэнд нь өгөх хэрэгтэй наад хууль чинь зүгээр л армадуудаа тохуурхсан хууль бна Уг нь ндш мөнгийг уул уурхайд хөрөнгө оруулалт хийж ноогдол ашигаар тэтгэврийн санг нэмэгдүүлж болншдээ

Холбоотой мэдээ

Back to top button