НИЙГЭМНийгэм мэдээ

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг.

Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, явган замын засварыг наймдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх юм. Засварын ажлыг Авто замын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч байгууллага чанарын баталгааны хүрээнд хариуцаж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button