Орон нутаг

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 28 км замын их засвар үргэлжилж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 28 км хэсгийн их засварын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, их засварын ажлыг хоёр багц болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёрдугаар багцын 122+200-134+800 км авто замын хэсгийн ажлыг "Тэгш плант" ХХК гүйцэтгэж байгаа аж.

Одоогоор хуучин замын даланг өргөтгөх, хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь болон суурь асфальт бетон хучилтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа юм. Харин хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах ажил 8 км, цементээр бэхжүүлсэн суурийн ажил 5 км, суурь асфальт бетон хучилтын ажил 1.5 км-д хүрээд байна.

Зам засварын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан жолооч, зорчигчид замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг мөрдөн зорчих, хурд хэтрүүлэхгүй байх, замын далан руу авирахгүй байх, түр замын хажуугаар дур мэдэн шинэ гарц гаргахгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button